Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Кёкүшюзан- Хакүхо их аварга болно

Зүгээр суухаар зүлгэж сууя гээд юм орчуулав.

Мэргэжлийн сумогийн шинэ арслан Хакүхо. Одоо Японы бараг бүх сонин, ТВ гээс түүнийг харж болно. Хакүхог сумогийн ертөнцөд хөтлөн оруулж өгсөн хүн бол гавьяат тамирчин Кёкүшюзан. Японы Озүмо сэтгүүл 5 сарын тэмцээний өмнөхөн Хакүхо Кёкүшюзан нартай ярилцлага хийснийг орчуулан хүргэе.

-          Озэки болсонд баяр хүргэе. Арслаан гэж дуудуулах ямар байна даа?

Хакүхо – Дасаагүй болохоор жоохон эвгүй ч баяртай байлгүй яахав.

Кёкүшюзан – Дасаж болохгүй шүү.

-          Юу гэсэн үг вэ?

К- Цолондоо дасах гээд байж байснаас хурдхан шиг ёкозүна болоосой гэж бодож байгаа болохоор. Арслан байсан билүү гэж хүмүүс андуурахаар л гялс гэхүү хурдхан аварга болоосой гэж боддог.

- Оозэки болохоор ер нь юм өөрчлөгдөх юм уу?

Х- Анх сумод ирээд байж байхдаа арслангуудыг хараад л аа сайхан юмаа гээд л боддог байж билээ. Тэгвэл одоо өөрөө оозэки болчоод цолоо хамгаалах гэсэн юм бодож болохгүй. Улам дээшээ урагшаа харах гэж бодож байгаа.

- Саяын Кёкүшюзаны хэлсэн шиг аварга цол ойрхон харагдаж байгаа шүү нээрээ.

К- Намайг их сургуулиа төгсөхөөс өмнө аварга болчих байх шүү. (Батбаяр одоо Васэда их сургуулийн 3 р курсад сурж буй)

- Тайхо таканохана нар шиг ёкозүна болно гэж сумогийн хорхойтнууд ч их итгэл найдвар хүлээлгэж байх шиг.

К- Харин тийм. Яг тийм аварга болоосой гэж боддог. Монголд ч гэсэн бүгд л Хакүхо аварга болох хүн гэцгээгээд л хүмүүсийн ярих ярианы гол баатар болоод байгаа.

- 3 сарын тэмцээнд оозэки цол руу дайралт гээд л хэвлэл мэдээллээр шуугисан ч Хакүхо биеээ барилгүй их тайван харагдаж байсан шүү.

Х- Ноднин жил нэг дайралт хийж үзсэн болохоор туршлага суусан гэхүү дээ. Гэхдээ л одоо 3 сарын тэмцээнийг бодохоор дотор бас эвгүй байдаг. Аюултай башё байсан шүү гээд л.

- Сэтгэлд үлдсэн барилдаан гэвэл аваргыг хаясан барилдаан уу?

Х- Тийм. Бас Точиазүмад унасныхаа дараа Котомицүкиг ялсан барилдаан. Точиазүматай барилдахдаа сандраад тайван барилдаж чадаагүй. Багш ч тэгэж хэлж байсан.

- Точиазүмад 1 сарын тэмцээнд бараг ялсан гэж хэлж болохоор барилдаанд ялагдсан болохоор тэрүү?

Х- Тийм тал ч байсан. Бас нэг юм бол урьд өдөр нь аваргыг унагаагаад , түрүүлэх энэ тэр гээд элдэв юм бодоод эхэлсэн болохоор тэр. За яахав туршлага сууж байна л гэсэн үг.

- 3 сарын тэмцээний аваргатай хийсэн халз барилдаанд таны барьц ханасан шиг харагдаж байсан?

Х- За ялчлаа л гэж бодсон шүү.

К- Тэгээд баярлаад шууд дайрж эхэлсэн нь алдаа байсан. Аварга бол аварга шүү дээ. Туршлагатай. Би барилдаанаа дуусаад гэртээ хариад үргэлж Хакүхогийн барилдааныг үздэг. Сүүлийн үед хараад байхад Хакүхогийн хөл гуя хонго гээд л улам томроод л байх юм.

- Хүч чадал орох үед хонгонд мах суудаг гэсэн үг бий шүү.

К- Хав дөрвөлжин золговол ч хэнд ч ялагдахгүй. Би олон хүчтэнтэй барилдаж явлаа. Гэхдээ тэдний дотор хамгийн чадалтай нь хакүхо байх.

- Хакүхог Тайхо Таканохана гэсэн их аваргуудтай адилхан гэж их ярьдаг. Таканоханаг ид үед нь гар зөрүүлж үзсэн Кёкүшюзан юу гэж бодож байна?

К- Тайхо оякатагийн барилдааныг мэдэхгүй юм. Харин Таканоханагийн тачиай тэгээд шуудагны барьц аван довтлох. Үнэхээр адилхан. Ахиад жоохон жин нэмбэл бүр адил болно. Сүүлийн хэдэн тэмцээн хараад байхад Хакүход туршлага л дутаж байна. Тэгээд биеэ барихаа больчвол ч улам хүчтэй болно доо.

- оозэки тийм их биеэ барьдаг юмуу?

Х- Өө аюултай. Гэртээ хариад видеогоор барилдаанаа үзэхээр биеэ барьж байгаа юм шиг харагдахгүй. Ил харагддаггүй гэхүү.

К- Шийдсэн мэхээ хийгээд унасан ч яахав гэж бодож байх хэрэгтэй.

- Хакүхогийн хөлийг харж байхад үнэхээр бөхийн шинж бүрдсэн. Ямар нэг тусгай дасгал сургууль хийдэг юм уу?

Х- Тусгай юм юу хийх вэ дээ. Төрөхөд л сумоч бол гээд л ийм хөл заяасан болтой.

- Хакүхогийн аав монгол бөхийн дархан аварга, олимпийн медальт гэлүү?

Х- Токиогийн олимпод 7 р байр эзлээд Мексикт чөлөөт бөхөөр мөнгөн медаль авсан. 27 настайдаа тэр шүү дээ.

- Дан чөлөөтөөр барилдаж байсан бол алт ч авах байжээ дээ?

Х- Алт авсан тамирчинтай тэнцээд ганц ч ялаглдаагүй мөртлөө мөнгө авж байсан юм. Тэр үеийн дүрэм нь тийм байж.

- Кёкүшюзан Хакүхогийн аавыг багаасаа мэддэг байсан уу?

К- тэгэлгүй яахав. Үндэсний бөхийн дархан аварга алдартай хүн. 3 байнуу 4 настай байхад нь Хакүхог ч харж байлаа. Намайг 16 тай байхад үндэний бөхийн бэлтгэл хйж байсан газар Мөнхбат аварга хүүгээ дагуулаад ирж байсан юм.

- Тийм багаасаа л бөх барилдаад эхэлсэн хэрэг үү?

Х- Сагсан бөмбөг их тоглодог байлаа. Бөхөөр яг хичээллээд оролдсон юм байхгүй найзуудтайгаа тоглоод л ноцолддог байсан.

- Яагаад ер нь сумо барилдая гэж шийдсэн юм бэ?

Х- Зурагт сонин хэвлэлээр Батбаяр ах үргэлж гараад л. Зурагтаар сумо анх үзэж байхад их амархан бодогддог байсан. Монгол бөх шиг удаад байхгүй. Тэгсэн багын танил Ама Хошихикари Япон явсан гэж сонсогдоод тэгээд л сумо болохсон гэж бодоод.

К- Монголоос 6 хүүхэд авчирсан. Оосакад аавыхаа удирдлаган дор бэлтгэл хийлгэж байсан юм. Яагаад шууд оруулаагүй вэ гэхээр эхлээд сумогийн дасгал сургууль зааж өгье гэж бодоод. Бэлтгэлтэй орвол шантарж зугтахгүй гэж бодсон хэрэг. Манай аав ч нилээд хатуу багш байсан болтой юм билээ.

Х- Өглөө 4 цагт босоод гүйнэ. Тэгээд бэлтгэл, хэцүү байсан шүү.

- Кёкүшюзан хичээл заадаг байсан уу?

Х- Шико гээд л үндсэн дасгалууд үзүүлж байсан. Хөл нь их дээр гараад л бүгд мэргэжлийн хүн өөр юмаа л гэж бодож байлаа.

К- Тэгээд л авчирсан хүүхдүүдээ ояката нарт үзүүлээд л. Хакүхо жижиг биетэй гээд ганцаараа үлддэг байгаа. Монгол буцах билетээ авчаад ачаа бараагаа янзалсан хойно нь оошима багшид Хакүхог яриад заавал сумо болгомоор байна гэж хэлсэн. Тэгсэн багш Миягино оякатаруу утасдаад Монголын их аваргын хүү шэж хэлээд Миягино дэвжээнд орсон. Анх хараад ямар жижиг юм бэ гэж голж байсан гэсэн.

- Хакүхо Японд ирэхээсээ өмнө яагаад тийм жижиг байсан юм бэ? Хоолонд муу байв уу?

Х- Хоолонд ч сайн байсан. Харин таргалах завгүй гэхээр тоглож нааддаг байлаа. Өглөөнөөс авахуулаад шөнө орой болтол гадаа. Үргэлж гүйж харайгаад л. Хоолоо идээрэй. Ороод ир гээд ээж дуудахаар найзууддаа байхгүй байна гээд хэлчих гээд л нуугддаг байлаа.

- Мэргэжлийн сумогийн дэвжээнд ороод хоол унд хэцүү байв уу?

Х- Анх нэг их идэхгүй байсан ч хэрээрээ таргалж л байсан. Харин санданмэд орсоноос эхлээд хүчээр идүүлж эхэлсэн. Гаргаад байхад л идүүлээд байдаг байсан. Макүшитад ороод овоо мөнгө авдаг болж эхэлсэнээсээ хойш өөрөө жингээ нэмэх гэж уураг витамин авдаг болсон.

- сумо барилдаж эхлээд 5 дахь жилдээ арслан боллоо. Хурдан гэж бодож байна уу? Аль эсвэл удаан?

Х- Ийм хурдан арслан болно гэж бодоогүй. Анх ирээд хэл мэдэхгүй багашыхаа юу зааж байгааг ч ойлгодоггүй байсан. Ямар ч гэсэн хэлэндээ сажрая гээд л хичээж зүтгэсний ач болуу.

- Кёкүшюзан нарыг анх ирж байхад хэлж туслан хүн байхгүй байсан. Одоо бол нутгийн хал цэргүүд байгаа болохоор гайгүй байгаа биз дээ?

К- Тийм шүү. Бидний үед юугаа чмэдэхгүй зүтгэдэг байлаа.

- 3 сарын тэмцээнд наадмын түрүүгээс эхлээд тусгай шагнал бүгд монголых болсон.

К- Үнэхээр баярласан. Монгол наадам л гэсэн үг.

- Хакүхогийн хобби?

Х- Сүүлийн үед гольф их тоглож байна.

- Кёкүшюзан сэки Хакүхогийн зан аашын талаар юу гэж боддог вэ?

К- Юу ч байсан шууд шулуун хэлдэг зантай. Хүн болгонд хайрлагдсан их аварга болно гэдэгт итгэж байна.

- тэгвэл Хакүхо Кёкүшюзаны талаар?

Х- Залуу бөхчүүдэд их тусалдаг хамгийн итгэл хүлээсэн хүн.

- 5 сарын барилдаанызорилго?

Х- түрүүлэх.

К- 50 хувиа хийх.

- ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

 

 


Бичсэн: 11:09, 2006-May-10
Сэтгэгдэл бичихt

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington
idiomatic-dormant