Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Акэбоно дахиж битгий рингэн дээр гараарай

Хөөрхий муу Акэбоно. К-1  тэмцээн болсоны дараа ийм яриаг Японы өнцөг булан бүрт сонсож болно. Хичээл сургуулийн танхим, автобус галт тэрэг, дэлгүүр хоршоо гээд л хаана ч очсон Тэр муу Акэбоног өрөвдмөөр гэж. Унаж байгааг нь. гээд л инээнэ. Тийм ээ. Японд байгаа монголчууд сайн мэдэж байгаа байх. Акэбоногийн сэдэв гарж ирэнгүүт ярьж байгаа хүн маань эхлээд инээнэ. тэгээл Акэбоногийн талаар ярьж эхлэнэ дээ. - Турахгүй бол ч амжилт олохгүй. - муусайн юмнууд зугтаад баригдахгүй юм гэж байснаа зугталгүй дайраад эхлэхээр ганц цохиулаад л нам шүү. хамгийн сонирхолтой нь тулааны урлаг сонирхдоггүй хүн ч тэтгэврийн хөгшид ч цэцэрлэгийн хүүхэд ч бүгд л адилхан ийм л зүйл хэлнэ. Энэ нь бас жирийн нэг тамирчинд олдохгүй хувь заяа. Дандаа ялагддаг ч хамаагүй акэбоно гэсэн нэр гарангуут л спорт сонирхдоггүй хүн ч бай үзье гэж боддог нь үнэн юм. Өрх бүрт гардаг Тв суваг булаацалдах явдал Акэбоног зодолдон болоход л гардаггүй гэнэм. Олон ангит Кореа драм үзэх дуртай ээж нь ч, бэйсбол үзэхгүй бол хоол нь ордоггүй аав ч, дуу хөгжим сонсмоор байгаа охин ч, хүүхэлдэйн кино хармаар байгаа хүү ч цаг болонгуут хүүе нөгөө К-1 дээр тавь даа. акэбоног яаж ялагдахыг харъя гэж хэлдэг гэнэ. За тэгвэл ялагдаад байвад дээр хэрэг үү, фан ч олон болно гэвэл бас тийм биш юм. Яагаад гэвэл Акэбоног ялагдсаны дараа бүгдээрээ хөөрхий Акэбоно больмоор юм. Зодог тайл. гэх бөгөөд энэ тал дээр ч бүгд санал нийлэх аж.

Тэгвэл яагаад Акэбоногийн тоглолтыг хүмүүс үзэхийг хүсээд байна вэ? Хариулт- сумо бөхийн ёкозүна болохоор тэр. Яагаад ёкозүна болохоор? Үүнд хариулахын тулд эхлээд ганц асуулт тавиад үзье. Дэлхийн хамгийн хүчтэй тулааны урлаг юу вэ? Pro wresling ийн хорхойтнууд мэргэжлийн бөхөө, жүдочид жүдогоо, боксчид боксоо л нэрлэнэ. Тэгвэл япончуудын ихэнх нь үндэснийхээ бөх сумог нэрлэдэг гэнэм. 4,55 метр диаметр жижигхэн дохён дээр жингийн ялгаа байхгүй, мөргөлдөн түлхэлдэж, тэр жижигхэн дохёноосоо гарахгүйн тулд хэдхэн секүндэн дотор маш их хүч чадал, овсгоо самбаа, арга мэх зардаг сумо бөх. Хичнээн том ч бай өрсөлдөгчдөө тийм амархан түлхэгдээд гарчилгүй үзэлцэн тогтох мэдрэмж, чадал зөвхөн сумочдод л байдаг гэхэл болох юм. Эрт үеээс сумочдын чадал тэнхээг дурссан домог яриа уламжлагдан яригдсаар иржээ. Японд анх гадаадыхан ирж байсан үе. Америкийн усан онгоцоор хэдэн боксчид иржээ. Боомтон дээр ачаа зөөж байто хийж байсан сумочид ачааг шуудай шуудайгаар нь жирийн хүн даахын аргагүй ихээр нь зөөж байхыг харсан америк онгоцны ахмад юун хүмүүс болохыг асууж мэдээд өөрийхөө боксчидтой тулаан хийхийг хүсжээ. Эхний сумоч шууд л боксчинг нам болгосон тул янкууд усан цэргүүд дундаасаа wresling 2, боксчин нэгийг гарган за үзэлцье гэсэн гэнэ. одоо би гаръя гээд ганцаараа 3 хүнтэй тулалдахаар гарж ирсэн хүн бол  озэки Коянаги байв. Тэр үед ёкозүна гэдэг цол байгаагүй тул озэки хамгийн том нь. Коянаги дайрж ирсэн боксчинг алгадан унагааж, хөлд нь орох гэсэн бөхийг дарж няцлан ,нөгөөхийг нь хэдэн метр хол нистэл нь түлхэн хэдхэн хоромд ялалт байгуулжээ. Тэгэхээр энэ сумо гэдэг хүчтэнүүд дотор хамгийн хүчтэй нь болсон ёкозүна гэдэг дэлхийн хамгийн хүчтэй хүн гэж ойлгоход нэг их буруу юм алга. Цаг зав гарвал хүүхдээ дагуулаад сумо үзэх нь Японы гэр бүлийн чөлөөт цагаа өнгөрүүлэх зөв хэлбэр гэгддэг байсан үед өссөн япон хүний сэтгэл зүрхэн дотор одоо болтол үлдсэн байгаа нь мэдээж.

2003 оны 12 сарын 31. Акэбоно сумогийн холбооноос гарж, тулааны урлагт шилжсэнээ зарлан Боб Сапптай тоглосон. акэбоног ялна гэж олон хүн бодож байсан байх. Боб сапп аль хэдийн аймхай хулчгар нь ил тод болсон байсан үе. жоохон цохиулаад л уйлж байгаа юм шиг болоод эхэлдэг саппыг ёкозүна ялна даа. акэбоно ялахгүй дээ, шалихгүй гэж хэлсэн хүнд тийм л дээ ,гэхдээ Сапп бүр миа болохоор гэж хариулж байлаа. Акэбоно хөл муутай яах л болдоо гэж санаа зовсон ч дотроо итгэл найдвар хүлээлгэж байлаа. тэр итгэл найдварт Акэбоно хариулсан нь эхний 10 секүнд. тэгээд л будаа. Одоо бодоод үзэхэд үүнээс цааш ч түүнээс цааш ч Акэбоног ялна гэж хүмүүс бодох нь тэр аль хэдииний 10 секүнд л байх болуу. акэбоно зодолдох хүн биш юм гэдэг тэгэхэд тодорхой болсон. Хүмүүс ч яаж ялагдахыг нь харъя гэж ярьдаг болоод ирсэн. Яагаад гэвэл бусад тамирчидтай адил ялдагдахгүй. Яаж ч харсан өрөвдмөөр. Томоос том усны үхэр буудуулсан юм шиг л нуран унадаг. Акэбоног ялна гэж бодоод бусдаас илүү мөнгө төлж сумогоос урвуулсан К-1 ч яагаад ч юм зодолдоод ялна гэсэн итгэл өвөрлөөд ояката гэдэг амар жирим ажлаа хаясан Акэбоно ч аль аль нь хулхидуудсан хэрэг. Акэбоно муусайн юмнууд зугтаад зодолдож өгөхгүй байна. Хөөсөөр байгаад ядарчих юм гэж гомдол гаргаснаар К-1 зугтддаггүй хүнтэй тоглуулж үзсэн. хэвээрээ ганц цохиулаад нам. Чөлөөт жүдо шиг дээр доороо орж ноцолдон зодолдох нь дээр юм гэхээр нь бас тоглуулж үзсэн. Өчүүлээд хэдхэн хором болоод дэвжээ алгадан бууж өгсөн. Ганц ч гэсэн ялахгүй бол болохгүй хүмүүс тэмцээн үзэхээ болино гэж айсан К-1 өөрийхөө ажилтан 43 настай, зодог тайлаад удаж байгаа Какүтаг Акэбонотой тоглуулсан. Каратэгийн тамирчин байсан Какүта хэрэв акэбоног ялъя гэж бодсон бол хөл рүү нь өшиглөөд л гүйгээд байвал болох байлаа. гэвч К-1 аас акэбонод ялагд гэж үүрэг өгсөн тул хөл рүү нь довтлолгүй харилцан цохилцсоор ялагдаж өгсөн. Акэбоно ч акэбоно. Хүнд цохилтоор ялж чадалгүй шүүгчдийн саналаар нэг юм. Цохиод өгөөч гээд байгаа хүнийг цохиж чадахгүй. Монголын нэг сумын хулиган ирсэн ч акэбоног хөнгөхөөн ялна гэдэгт итгэлтэй байна. Жижигхэн юмнуудтай тоглоход хэцүү юм гээд л байсан адилхан биетэй солонгосын сирим бөхийн аварга Чойтой тоглосон чинь хэд цохиулаад цагаан алчуур хаяад бууж өгсөн. Хавайд болсон тэмцээний үед хамаатан садан, ээж ааваа хүртэд уриад л бөөн юм болсон үр дүн байхгүй. Бас л нам. Яасан их итгэлтэй болоод ээж ааваа уридаг байнаа. Акэбоног ялна гээд л дэмжиж явсан өөртөө гутрах юм.

сумогийн нэр хүндийг гутааж байгаа тул дахиад ёкозүна гэсэн үг хэрэглэхийг хориглож байна гэж сумогийн холбооноос ч мэдэгдэл гаргаад байна. Японы кабүки театрын жүжигчид- кабүки сумотой адилхан үндэсний урлаг. Бид сумог дэлхийд хамгийн хүчтэй тулааны урлаг гэж үздэг. акэбоно сумо бөхийн ёкозүна гэж зарлуулан гарж ирэхээ болих хэрэгтэй. сумог доромжилж байна гэж хүртэл хэлж байна.

харин Акэбоно болих нь битгий хэл биен дээрээ 64 дэх ёкозүна гээд шивээс хийлгэсэн байх юм.

Акэбоно аварга байхдаа овоо мөнгө хуримтлуулсан л байлгүй. Эсвэл хоолны газар байгуулаач. Ядаж наймаа хий л дээ. Харин дахиж битгий рингэн дээр гараарай.

онэгайшимас.


Бичсэн: 08:05, 2006-May-12
Сэтгэгдэл бичихt

Японы хөл бөмбөгийн багийн талаар ямар бодолтой байна вэ?

Герман явна гээд шуугиад л байна. Ер нь эдний багийн, сонгогдсон тамирчдын талаар бичиж өгөөч.

Сэдвээс гадуур сэтгэгдэл бичсэнд уучлаарай.

Нээрээ болимоор юм гэж бодож байна Sad

Бичсэн: Зочин 06:38, 2006-May-16

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington
idiomatic-dormant