Япон Монгол Спорт
Чингис хаан кино
Тэгээд монгол хэлтэй япон охин явуулж үзсэн чинь нөгөө хэд нь Монголд тоож үзэлгүй чамд бид шалгуулах хэн юм гээд авч хэлэлцээгүй гэнэ. Тэгээд намайг яваад хийсэн ажлыг хараад , үнэ хөлстэй нь тохирж байгааг үзээд хараад ирээч гэж гуйсан юм. Би ч мөрдлөгө хийхээр бэлтгэж байгаад юу ч боллоо доо тэгээд намжаад энэ асуудал чимээгүй болсон доо. Нямгаваа өөрөөсөө болоод Чингис хаан кино найруулах эрхээ ч алдаж, түүхэнд нэрээ үлдээх шансаа ч алдсан. Монголын ард түмнийг ч хохироосон гэж бодоод байдаг юм.
Нанба Тазүко- Шүүхэд ялаад бид өөрсдөө Чингис хаан кино хийнэ
800 жилийн ойгоор Чингис хаан кино хийе гэсэн санаа анх хэзээ төрсөн юм бэ?
Би 2000 онд Кёкүшюзан сантай хамтран Монголд хүүхдийн ном тараах ажлаар явсан юм. Манай компани хүүхдийн зурагт сэтгүүл гаргадаг. Зурагтай ном гэдэг заавал орчуулга шаарддаггүй, хэн ч хараад ойлгодог зүйл. Энэ ажлаар яваад тэр үед Япон дахь Монголын элчин сайд байсан С.Хүрэлбаатар сантай танилцсан. Тэгэхэд анх ярилцсан бөгөөд Японд харьж ирсэний дараа С.Хүрэлбаатар сангаас Монголын их гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Чингис хаан кино хийе гэсэн санал албан ёсоор тавьсан.
Албан ёсоор гэхээр?
2001 оны 8 сард Япон дахь Монголын элчин сайдын яамнаас Монголын их гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Чингис хаан кино хийхэд туслалцаа үзүүлээч гэсэн албан бичиг ирсэн юм. Ингээд бид 2002 онд бэлтгэл ажлын хэсэг байгуулан ажилдаа орсон. Манай ажлын хэсэгт Монгол Японы киноны мэргэжилтнүүд, улс төрчид, бизнесмэнүүд багтаж байсан. Найруулагчаа монгол хүнээр тавьж, Чингис хааны залуугийн дүрд япон жүжигчин, хаан болсноос хойш үед монгол хүн тоглуулахаар шийдсэн байлаа. Найруулагч Нямгаваа, зураглаач Мандах, Оператор Шаравдорж гэж байсан.
Мэдээж кино хийхэд их мөнгө хэрэгтэй. Хэр зэрэг мөнгө цуглуулж чадсан бэ?
50 сая иен цугласан. Тоёта, Токио Дэнрёкү, Карпис. НТТ гээд олон компани хувь өргөсөн. Өөр олон компани кино гарсан хойно хандив өгөхөө мэдэгдэж байсан. Энэ мөнгө жүжигчдийн хувцас хунарын бэлтгэл, Монгол Японы хооронд явах зардал , хэвлэлийн бага хурал гээд л явсаар байгаад хүрэхээ больсон.
Тэгээд Кадокава найруулагчтай ярьсан хэрэг үү?
Кадокава өөрийгөө Чингис хааны хойд дүр хэмээн ярьдаг хүн. Чингис хааны кино хийх юмсан гэж ярьдаг гэдгийг сонсоод хандсан хэрэг. 2005 оны 12 сарын 8 нд уулзсан. Гэхдээ кино найруулаач гэж биш санхүүгийн тусламж үзүүлээч гэж хүссэн. Харин Кадокава мөнгөний тусламж үзүүлэхгүй. Хийвэл би өөрөө найруулж хийнэ. Мөнгө ч өөрөө гаргана гэж хэлсэн. Бидний хувьд өөрсдийн болзолоо тавьсан. Нэгдүгээрт Монгол Японы хамтын бүтээл тул монгол жүжигчин тоглуулах. Хоёрдугаарт бэлтгэл ажилд тусалж ирсэн ивээн тэтгэгчдийн нэрийг кинондоо оруулах. Гуравдугаарт бэлтгэх ажлын хэсгийхний хөдөлмөрийг үнэлэх ийм болзлууд тавьсан. Кадокава болж байна, гэхдээ Монголын Засгийн газрын төлөөлөгчтэй ярьж байж шийдье гэж хэлсэн.  Ингээд 2006 оны 1 сард тэр үед Япон дахь Монголын элчин сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Жигжид сантай уулзуулсан. Жигжид сан ч бүх талаар тусална гэдгээ хэлсэн. Харин Кадокава гэнэт элчин сайд хангалтгүй байна. Би Монголын ерөнхийлөгчтэй уулзаж байж , кино хийх эсэхээ шийднэ. Монголын засгийн газар, Армийн бүх талын тусламжийг авбал би кино хийнэ хэмээн шаардлага тавьсан.
Тэр үед нь даварсан гар гээд гэрээ байгуулахгүй байж болоогүй юм уу?
Бидний гол зорилго бол 800 жилийн ойд Монголын ард түмэнд Чингис хаан киногоор бэлэг барих явдал. Хөрөнгө мөнгө дутагдаж байгааг хэлэх үү , зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Наана нь гэрээ байгуулья гэж хэлэхэд Монголын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа хийе гээд зөвшөөрөөгүй. Ингээд С.Хүрэлбаатар сантай холбоо барьж, 2006 оны 2 сарын 22 нд Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайдтай уулзуулсан. Дараа нь хэвлэлийн бага хурал болсон. Харин Монголоос буцаж ирээд бид гэрээгээ хийе гэтэл та нарт огт хамаагүй, энэ бол миний бизнес гээд биднээс холбоогоо тасалсан. Хичнээн утасдаад утсаа авахгүй. Монгол жүжигчин тоглохгүй болсоныг мэдээд мэдээж монгол тал ч уурлаж эхэлсэн.
Нямгаваа найруулагч тэгээд ямар үүргээр кинонд оролцсон хэрэг вэ?
Туслах найруулагч болгох гэж байсан ч Кадокава туслахаараа Савай гэдэг хүнийг авсан. Жирийн нэг туслах үүргээр оролцсон байх. Уг нь Нямгаваа найруулагч байсан бол арай монгол төрхтэй кино гарах байсан .
Кадокава бүх мөнгөө гаргана гэж хэлсэн юм бол Монголын засгийн газраас яагаад мөнгө гаргасан юм бэ?
Монголоос 68 сая иэн өгсөн гэсэн. Бид мэдээгүй. Хэрэв Монголын засгийн газраас ийм мөнгө өгөх байсан юм бол бид Нямгаваатай киногоо хийчих байсан.
Кадокава гэрээгээ байгуулаагүй гээд шүүхэд шууд заргалдвал болох байсан юм биш үү?
Шүүх зарга болбол кино цагтаа гарж чадахгүй. Эцсийн эцэст миний гол зорилго кино 800 жилийн ойд амжиж гарах л байлаа. Тэгээд энэ киног үзсэн. Арай хэтэрхий муу кино байна. Манай ивээн тэтгэгчдийн нэрийг ч гаргаагүй. Би бэлтгэл ажилд оролцсон , мөнгө гаргасан бүх газраар явж уучлал гуйсан. Мөнгө гол биш л дээ. Гэхдээ энэ бол Монгол Японы хамтарсан  бүтээл биш, зүгээр л нэг Кадокавагийн ээлжит нэг кино болж хувирсан. Миний хувьд 800 жилийн ойгоор урлагийн сайхан бүтээл гаргая гэж бодож байсан. Энэ бүтээл нь дэлхий дахинд Монголын сурталчилгаа болж өгнө гэж бодож байсан. Би Чингис хааныг зөвхөн Монголын хүн гэж боддоггүй. Азийн бахархал гэж бодож явдаг.
Кадокавагийн Чингис хаан киног үзээд юу бодов?
Ямар ч агуулга байхгүй кино. Ийм муу кино гэж ер бодоогүй. Чингис хаан эх орон, эх эцэг, цэрэг эрсээ хэрхэн хайрладгийг ер үзүүлээгүй. Зүгээр л нэг дайны кино. Зүчи нас барах хэсэгт Чингис хаан уйлдаг хэсэг ч Монгол амьдралд таарахгүй . Ийм киногоор Монголын ард түмэнд бэлэг барья гэж бид 5 жил хөдөлмөрлөөгүй. Жишээ авахад Японы нэгэн үндэсний баатрыг Солонгосууд дур мэдэн ийм хүн байсан гээд кино хийвэл япончууд уурлана шүү дээ.
Японд энэ кино хэр гүйлгээтэй байна?
За мэдэхгүй дээ. Манай хуучин бэлтгэлийн хэсгийхэн үзэх гээд очиход бараг хүн байгаагүй. Одоо үнээ бууруулаад 700 иэн болгосон гэсэн.
Уучлаарай. Би 700 иэнээр шинэ кино битгий хэл хуучин кино ч Японд үзэж байгаагүй юм байна.
Харин тийм. Ийм кино хийх гэж бид 5 жил зүтгээгүй. Монгол жүжигчин оролцсон бол арай өөр болох байсан. Ядаж монгол хүнээс зөвлөгөө авахгүй яав даа.
Кадокава найруулагч гэж ер нь хэн юм бэ? Монголчууд бид ер мэдэхгүй юм.
Урьд нь бол сайн кино хийж байсан хүн. Том найруулагч. Том болохоор нь бид ч болгоомжилж байсан. Нямгаваа ганцаар дийлэхгүй, засгийн газраас хүн оруулсан нь дээр гэж хэлж байсан. Сайн кино болсон бол би ингэж хэрүүл зарга хийхгүй. Одоо бол би Монголын ард түмнээс уучлал гуймаар байна. Уучлаарай. Үнэхээр бид хийж чадаагүй. Чадаагүй болохоороо чимээгүй нам жим суугаад байвал болно л доо. Гэхдээ энэ кино жирийн нэг кино биш 800 жилийн ойд зориулсан кино байлаа. Тийм болохоор би дуугүй сууж чадахгүй. Манай бэлтгэл ажилд оролцсон компаниуд ч Монголд итгэхээ болих аюултай. Кадокава бол Японд олон удаа кино булааж авж байсан хүн. Хамаг юм нь бэлэн киног булаахдаа гаршсан хүн. Киноны ертөнцөд нэр хүндтэй болохоор нь хүмүүс айгаад дуугүй суудаг. Миний хувьд киноны ертөнцтэй огт хамаагүй тул шүүхэд хандаж байгаа юм.
Шүүхэд одоо заргалдаж байгаа гэсэн. Яг юуны учир гомдол гаргасан хэрэг вэ%
Дээр хэлсэн 3 болзол. Бидний болзолыг биелүүлээгүй тул заргалдаж байгаа. Нэгдүгээрт Монгол Японы хамтын бүтээл тул монгол жүжигчин тоглуулах. Хоёрдугаарт бэлтгэл ажилд тусалж ирсэн ивээн тэтгэгчдийн нэрийг кинондоо оруулах. Гуравдугаарт бэлтгэх ажлын хэсгийхний хөдөлмөрийг үнэлэх. Бидний ачаар Монголын засгийн газрын зөвшөөрөл авж, манай бэлтгэл хэсгийхний хийсэн хувцас хэрэглэлийг авчихсан хойноо одоо та нар хэрэггүй гээд холбоогоо тасалсан нь арай хэтэрсэн хэрэг. Бидний бэлтгэл ажлыг хангалтгүй байсан гэж Кадокава хэлээд байгаа. 6 сард би өмгөөлөгчтэйгөө Монгол явж, хэрхэн бэлдсэн байснаа үзүүлнэ гэж төлөвлөөд байна. Бид Кадокавагаас 150 сая иэн нэхэмжилсэн зарга үүсгээд байгаа. Киноны албан ёсны танилцуулга дээр намайг зуучлагч гэж бичсэн байсан.
150 сая иэн? Шүүхэд ялна гэж бодож байна уу? Зураг авалт эхлэхээс өмнө дээр дурдсан 3 болзол тавьсан гэрээгээ байгуулаагүй юм байна шүү дээ?
Гэрээ байгуулаагүй ч бидэнд хийж ирсэн ажлын маань талаар хангалттай материал бий. Шүүх хурал удаан үргэлжилж магадгүй ч бид ялах болно. Ялаад мөнгөө авахаараа өөрсдөө Чингис хаан кино хийнэ гэж бодож байгаа. Кино зохиол маань ч бэлэн байгаа.
Зохиол гэснээс тантай анх уулзаж байхад Иноүэ саны Аоки ооками зохиолоор кино хийнэ гэж байсан. Гэтэл Кадокавагийн кино өөр зохиолоор хийсэн байсан.
Харин тийм. Иноүэ саны зохиол Чингис хааныг агуу хаан гэдгээс гадна жирийн нэгэн хүн гэдэг талаас нь нээж харуулсан зохиол. Монголын тал ч энэ зохиолоор хийе хэмээн тохиролцсон байсан. Иноүэ сантай уулзаж явсаны хувьд ч би сайхан бэлэгдэлтэй зүйл болж байна даа хэмээн баярлаж байсан. Энэ бүтээлээр кино зохиолыг Тада сан 2 жил хэртэй бичсэн. Гэвч Кадокава өөр зохиолоор кино хийх боллоо гээд Тада саны 2 жилийн хөдөлмөрийг үнэлээгүй. Шүүх хурал дууссаны дараа би Чингис хаан киног монгол найруулагчтай ,монгол жүжигчидтэй хийж эхлэх болно.
Ингээд монголчууд бидний Чингис хаан кинотой болох гэсэн үлгэр маань дуусаж байна. Амар сайхан жаргаад дууссангүй. Монголчууд бид хичнээн сайхан боломжоо алдаа вэ гэдгээ одоо ойлгож байна. Монгол Улс Их хааныхаа нэрийг дэлхийн кино урлагт ромын Цезарь, их Александр, Наполоен нарын үр сад шиг мөнхөлж чадсангүй. Сосорбарам Чингис хааны дүрд тоголж, амьд явсаныхаа хүслийг биелүүлсэнгүй, Нямгаваа найруулагч олон жилийн хөдөлмөрөө хүнд булаалгаж, Монголын ардын найруулагч болох боломжоо алджээ. Кадакавагийн кинонд туслах болж , үг хэлэх эрхгүй хэдэн төгрөг авж байснаас огт оролцоогүй бол Нямгаваад дээр байсан байх. Кино гарж эхлэхээс өмнө Японы ТВ гээр гарж байсан нэвтрүүлгүүдийг үзэхэд Монгол улсаас мөнгө гаргасан, тусламж үзүүлсэн гэж хэлж ярьж байхыг би лав олж үзээгүй. Бүгд л 10000 хүн, 5000 цэрэг оролцуулахад их хэцүү байлаа, мөнгө ч их зарлаа хэмээн ярьж байсан. Хулан хатны дүрд тоглох жүжигчинг ч Солонгосоос авж байхын оронд Монгол охин тоглуулж болоогүй гэж үү хэмээн бодогдож байлаа. Чингис хаан кинотой болох гэсэн Монголын ард түмний хүсэл мөрөөдөл ийнхүү Кадокава хэмээх хийтэй нэгэн японы тоглоом болоод өнгөрөв. Киноны албан танилцуулга дээр Кадокавагийн урьд дүр нь Чингис хаан байсан гэж бичжээ. Бөө удган тэгэж хэлсэн гэнэ. Мөн Кадокавагийн эцэг Энэтхэгээс нэгэн чулуун бурхан авсан нь Чингис хааны үеийн нийслэл Хар Хорин хотод байсан эд байжээ. Тэгээд 28 жилийн өмнө чулуун бурхан гэнэт Кадокавад Монголдоо харь гэж хэлсэн аж. Монголд очоод Чингис хааны дүрийг мөнхөл гэсэн тэнгэрийн зарлиг хүлээж авсан гэх. Тэгээд кино хийхээр шийдсэн гэнэ. Ёстой л хийтэй япон эр манай Эзэн Чингисийн нэрээр бизнес хийж байна гэхээс өөр юу гэх вэ.
ЗААНЫГ ТЭМТЭРСЭН СОХОР ХҮМҮҮСИЙН ҮЛГЭР
2007 оны 04 сарын 20
Монгол хэлнээ "цадигаа алдсан", "цадиггүй" гэсэн хэллэг бий. Ах захаа хүндэлдэггүй, хүмүүжилгүй хүүхэд, залуусыг тийн нэрлэж заншжээ. Цадиг гэж тэгвэл "хүмүүжил" гэсэн утгатай үг байж таарах нь уу? Үгийн утга түүхийн явцад ихэд өөрчлөгдөж болдгийн нэг жишээ нь энэхүү "цадиг" хэмээх үг мөн. Цадиг нь Монгол хэлнээ самгардиас орсон үг бөгөөд Буддын утга зохиолын "жаатака" хэмээх өвөрмөц нэгэн төрөл юм.
Цадигт голчлон Бурхан багш урд төрлийнхөө явдлаас шавь нартаа ярьж, сургасан өгүүлэмж гардаг. Бурхан багшийн энэ насны явдлыг өгүүлсэн зохиолыг харин "намтар" гэнэ. Намтар нь "рнам - тар" гэсэн төвд үг бөгөөд үгчлэн орчуулбал "үнэхээр тонилсон" гэсэн утгатай болно. Тэр “тонилох” хэмээх утгатай тар нь Тарваа хэмээх нэрний тар мөн бөгөөд “тонилох” гэдэг нь өнөөгийн бидний хэрэглэдэг "үгүй болох" гэсэн утга бус, сансар ертөнцөд төрөөд, хүлээснээс нь "чөлөөлөгдөн", бодь хутгийг олохыг хэлсэн үг болно. Тийм ч учраас Тарпо ченпо буюу "Ихэд тонилгогч" судрыг англиар "Great Liberation" хэмээн орчуулдаг билээ.
Ардын аман зохиолтой сүлэлдсэн олон сайхан сургамжтай цадиг, намтар, сургаал өгүүллүүд байдгаас гүн ухааны хувьд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй нэгэн цадигийг та бүхэнд толилуулъя. Дашрамд дурдахад Монгол Ганжуур, Данжуурт иймэрхүү цадиг 500 орчим байдаг гэдэг.
Бурхан багшийн шавь нар баахан бярман өөр өөрийн үзлийг зөвтгөн тайлбарлаж, маргалдан зодолдож буйг хараад Бурхан багшид айлтгасанд Бурхан ийн зарлиг буулгажээ. “Тэрсүүд ном хэчнээн үзэвч үнэнийг олж чадахгүй, ямагт мунхагийн харанхуйд төөрч байна. Тэдний мунхрах нь энэ мэт байна. Эрт урьд цагт Замбутивийн энэ оронд Толин царайт хаан гэж байжээ. Энэ хаан бол Бурханы номыг их уншиж, Ганга мөрний хумхи мэт их эрдэм мэдлэгтэй болжээ. Гэвч түүний шадар түшмэдээс эхлээд албат харцас хүртэл Бурханы номыг мэдэхгүй, тэрсүүдийн номыг биширч галт хорхойн гэрэл, нарны гэрэл хоёрыг ялгаж мэдэхгүй хоорондоо маргаж, сохор амьтан шиг мунхарч байв. Үүнийг Толин царайт хаан мэдээд сохор хүмүүсийн тусламжаар харьяат олондоо юмны үнэн учрыг мэдүүлэх гэж бодов. Тэгээд харьяат улсын дотроос төрөлхөөс сохор олон хүнийг дуудаж ирүүлээд цугласан олон хүний өмнө нэг зааныг авчирч зогсоогоод сохор хүмүүст зарлиг болов: “За та нар энэ зааныг гараараа тэмтэрч үз.” Сохор хүмүүс зааныг энд тэндээс тэмтэрч барьж үзэв. “За, заан гэдэг ямар амьтан байна?” гэж хаан тэднээс асуусанд зааны хөлийг тэмтэрч үзсэн хүн “Багана шиг амьтан” гэв. Зааны сүүлийн үзүүрээс барьсан нь “Шүүр шиг амьтан” гэв. Сүүлний угаас барьсан нь зааныг “Саваа шиг амьтан байна” гэв. Зааны гэдэснээс барьсан нь “Хэнгэрэг шиг амьтан”, хажуунаас тэмтэрсэн нь “Хана шиг амьтан” гэв. Нуруунаас нь барьсан нь “ширээ шиг”, чихнээс нь барьсан нь “дэвүүр шиг”, толгойг нь барьж үзсэн нэг нь “Том хөнөг шиг”, соёог барьсан нь “Эвэр шиг амьтан” гэжээ. Харин хошууг нь барьсан сохор хүн “Бүдүүн дээс шиг амьтан аж” гэв. Тэгээд сохор хүмүүс зааны байдлын тухай маргалдаж эхлэв. Үүнийг үзээд хаан цугласан олонд зарлиг болруун: Та нар эдгээр сохор хүмүүс шиг байна. Бурханы үнэн номыг үзэхгүй тэрс номыг үзээд юмны үнэн учрын тухай маргалдаж байна. Бурханы үнэн ном бол хамарч болшгүй уудам, бүрхэж болшгүй өндөр юм” хэмээжээ. Тэгээд бурхан багш нэмж өгүүлсэн нь “Тэдгээр тэрс үзэлт бярманы маргах нь саяны үлгэрт гардаг сохор хүмүүсийн адил байна. Юмны учрыг мэдэх билэггүй мунхаг болбол юмны тухай хэчнээн маргасан ч тусгүй” гэв. (Ц. Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм – 2”, УБ, 1976 номын 394-395 тал)
Зааныг тэмтэрсэн сохор хүмүүсийн үлгэрийг заавал буддын шашин гэлтгүй ерөөс аливаа юм үзэгдлийн мөн чанарын тухайд авч үзвэл сонирхолтой. Манайхан ямар нэг юмыг авч хэлэлцэхдээ зөвхөн нэг талаас нь дүгнээд байвал арай уужуу сэтгэдэг нэг нь буруушааж, “бүх юм хоёр талтай” гэсэн үг хэрэглэдэг. Гэтэл одоо энэ үг бас шаардлага хангахгүй болж байна. Яагаад хоёрхон талтай гэж. Сайн муу, сайхан муухай, өндөр нам, өргөн нарийн гэх мэт ойлголтын хооронд хоосон зай л байгаа гэж үү? Сохор хүмүүсийг зөвтгөн өгүүлэхэд, заан бол ширээ шиг ч амьтан, шүүр шиг ч амьтан мөн болой. Угаас хүн бусад хүн болон юмыг өөрөө хэрхэн “тэмтэрч”, анх “юунаас нь барьснаараа” дүгнэдэг амьтан бус уу?
Яг одоо ид өрнөж байгаа маргаанаар жишээ авбаас зарим нэг нь МАХН-ыг алуурчдын нам, зарим нь авилгачдын нам, өөр нэг нь Монгол улсыг өөд нь татсан ачит нам, аав ээжийг маань боловсролд хүргэсэн гэгээн нам гэх агаад зааны үлгэрээр бодоод үзвэл, өвөг дээдсээ хэлмэгдэлд алдсан нэгэнд нь алуурчны нам, эцэг эх нь намын бодлогын хүрээнд хаа нэгтээ сурч боловсроод ирсэн нэгэнд нь бол ачит нам, аливаа ажил бүтээхээр ороход Ху намын ядаж ганц түшмэл хахууль нэхсэн бол авилгачдын нам гэх нь бас зөв болох мэт. Монгол улсын бичиг үсэггүйчүүдийг нэн бага хугацаанд боловсролд хүргэсэн баримт нь үнэхээр гэгээлэг нам гэдгийг нь үзүүлэх бол өөр үзлээр явсан хүнийг хахаж хавчаад байсны хувьд дарангуйлагч нам болох нь бас эргэлзээгүй. Монгол хүүхдийн нэг дуунд, өвөө нь өвөөгийн хүү гээд, эмээ нь бас эмээгийн хүү гээд байхаар нь “өвөөгийн ч хүү, эмээгийн ч хүү мөн дөө би” гэж Нагаржунайн төв ёсны үзлээр асуудлыг нэн таатай шийддэг хүүгээс үлгэр жишээ аван дүгнэвэл, миний л хувьд энэ МАХН гэдэг “авилгачдын ч нам, ачит гэгээн ч нам, алуурчны ч нам, аавыг минь хойно сургуульд төгсгөсөн буянтай ч нам мөн дөө, хөө” хэмээн бас нэгэн сохор Мягмарын Саруул-Эрдэнэ Блүүмингтон хотноо мунхаглан өгүүлбэй. Уг нь “цадиг” гэж юун болохыг таниулахаар эхэлсэн юм сан, улс төр гэж энэ халдвартай өвчин үү???
Японууд эх оронч уу?
Судалгаанаас харсан Япон орон-2<o:p></o:p>
Гадаадаас ажилчин авах шаардлагатай юу?<o:p></o:p>
2000 оны 11 сард засгийн газраас 3000 хүний дунд гадаад ажилчины талаар судалгаа явуулжээ. Эхлээд гадаад хүнтэй ямар нэг байдлаар харьцдаг уу гэсэн асуултад 9,7% нь өдөр тутам харьцдаг болон мэндчилгээ хийх зэргээр ямар нэг харилцаатай гэж хариулсан байна. Энэ нь 10 жилийн өмнөхөөс 6,8% өссөн хэрэг ч бас л бага тоо юм. За тэгвэл тэд гадаад ажилчид оруулж ирэх тал дээр ямар байр суурь баримталж байна вэ гэдгийг сонирхоод үзье.<o:p></o:p>
Одоо Япон орон тусгай нарийн мэргэжлийн ажилчин болон онцгой авьяас чадалтай мэргэжилтэнд ажиллах зөвшөөрөл өгдөг ч жирийн ажилчин ажиллуулахыг зөвшөөрдөггүй. 2000 оны байдлаар Японд зөвшөөрөлтэй 420 мянган гадаад мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд хууль бусаар 250 мянган хүн байгаагийн ихэнх нь жирийн хар бор ажил хийж байгаа гэж үзэж байна. Жуулчины визээр ирээд зугтан хууль бусаар ажиллаж байгаа гадаад иргэдийн талаар ямар бодолтой байна вэ гэсэн асуултад 49% нь болохгүй зүйл гэж хариулсан байна. 10 жилийн өмнөх адилхан судалгаагаар болохгүй гэж хариулсан хүн 32%, муу явдал ч зогсоох арга алга гэсэн хүн 55% байсантай харьцуулах юм бол гадаад ажилчинд хандах хандлага ширүүсж байгаа нь ойлгомжтой. Ажилгүйдэл нэмэгдэж байгаа болохоор хямд цалинтай гадаадуудад ажлын байраа алдах сонирхолгүй байгаа нь мэдээж. Нарийн мэргэжилийн ажилчдын хувьд харин засгийн газраас баримталж байгаа бодлого огт өөр. 2001 оноос IT – гийн салбарт өндөр мэдлэгтэй энэтхэгийн мэргэжилтнүүдэд виза олгоход хөнгөлөлт үзүүлж, визний хугацаа сунгахад ч хялбар болгосон. Сүүлийн үед Японы их дээд сургууль төгссөн Монголын залуус ч IT ертөнцөд ихээхэн нэр хүндтэй болж, Японы олон том IT компани монгол мэргэжилтэн авах болсон. <o:p></o:p>
Японы засгийн газрын гадаад ажилчны талаар баримталж байгаа бодлогыг дэмжиж байна гэсэн хариулт 21% байсан байна. Мөн тодорхой болзол, хугацаа тавиад жирийн ажилчин оруулж ирэхэд ч буруу юм алга гэсэн хүн 51% .<o:p></o:p>
Жирийн ажилчин оруулж ирэхийг дэмжиж байна уу гэсэн асуултад 48% үгүй гэсэн бол 43% дэмжиж байгаа аж. Дэмжихгүй байгаа хүмүүсийн ихэнх нь япон хэл, ёс заншил мэдэхгүй гадаад хэрэггүй гэж үзсэн бол 20% нь ажлын байраа алдах тул гэж хариулсан байна. Дэмжиж байгаа хүмүүс улс орны хүн ам хөгширж, хүүхэд залуусын тоо буурж байгаа болохоор хэрэгтэй гэж үзжээ. <o:p></o:p>
Та эх оронч уу?<o:p></o:p>
Шинэ ерөнхий сайд Абэ засгийн газрыхаа зорилтыг Үзэсгэлэнт Япон орон хэмээн тодорхойлсоноос хойш Японы хэвлэл мэдээллээр эх орон, манай Япон гэсэн үг их гардаг болоод байгаа билээ. Асахи сонины газраас эх оронч үзлийн талаар судалгаа явуулсан байна. Энэ асуулгыг 2006 оны 12 сарын 2-3 нд явуулсан бөгөөд сонгох эрхтэй 3000 хүн оролцжээ. Японд төрсөндөө баярладаг уу гэсэн эхний асуултад баярладаг гэж 90% хариулсан бол 3% нь үгүй гэж хариулсан байна. Энэ хариултаас үзэхэд Японы хүн амын ихэнх нь эх орондоо хайртай юм гэсэн дүгнэлт гарж байна. Та эх оронч үзэлтэй юу гэсэн асуултад маш их гэж 20%, их бага хэмжээгээр бий гэж 58% , нийт 78% нь эх оронч үзэлтэй аж. Тэгвэл 17% нь бараг байхгүй, 3% нь огт байхгүй гэж хариулжээ. Маш их гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь эрчүүд байна. Насны хувьд авж үзвэл 20-30 насны залуусын 10 хувь нь л эх оронч гэж хариулсан бол 60-70 насныхны 40% нь маш их гэж хариулжээ. Жирийн үед эх оронч үзлийн тухай боддог уу гэсэн асуултад үгүй гэсэн хүн 55%. Үүнээс бараг байхгүй 42%, ер байхгүй 13% болж байна. Боддог хүмүүсийн 10% нь үргэлж боддог, 34% нь заримдаа гэж хариулжээ. Эх оронч байх ёстой юу гэсэн асуултад 63% мэдээж, 27% нь албагүй гэсэн хариулт өгжээ. Сургуульд эх оронч үзлийн талаар заах хэрэгтэй юу гэж асуухад 50% хэрэгтэй гэсэн бол 41% хэрэггүй гэсэн байна. Дэлхийн 2-р дайны үед Азийн орнуудыг эзлэн түрэмгийлсэн явдалдаа уучлал гуйх уу гэсэн асуултад мэдээж хэрэг гэж 32%, тодорхой хэмжээгээр гэж 53% , нийт 85% нь уучлал гуйх ёстой гэж үзсэн бол уучлал гуйх хэрэггүй гэж 11%, ямар ч хэрэг байхгүй гэж 2% хариулжээ. Хэрэв гадны арми довтловол та яах вэ гэж асуун, тулалдана, зугтана, бууж өгнө гэсэн гурван хариултаас аль нэгнийг сонгохыг хүсэхэд 33% эх орноо хамгаалан тулалдана, 32% зугтаана, 22% бууж өгнө гэжээ. 3 хүний нэг нь л тулалдана гэхээр хүн амын ихэнх нь эх орноо хамгаалахгүй болтой. 1981 онд энэ асуултад тулалдана 29%, зугтана 21%, бууж өгөх 22% байсантай харьцуулаад үзвэл тулалдах хүний тоо бараг нэмэгдээгүй байхад зугтах хүн олширсон байх аж. Эрчүүдийн 52% нь тулалдах бол эмэгтэйчүүдийн 17% л эх орноо хамгаалах нь. Насны хувьд 40 өөс дээш насныхан тулалдах бол 20-30 насны залуус ихэнх нь бууж өгөх эсвэл зугтаах гэж хариулсан байна. <o:p></o:p>
<o:p></o:p>
<o:p></o:p>
<o:p> </o:p>
Судалгаанаас харсан Япон орон
Судалгаанаас харсан Япон орон<o:p></o:p>
Даяарчлал хөгжсөн өнөө үед дэлхий дахинд Японыг хэр зэрэг сайн мэдэх билээ? Аль эртний самурай, сакура ,сакэ, гэйша хэвээр үү? Эсвэл Сони, Хитачи, Тоёота юу? Ингэж төсөөлөхөд буруу юм байхгүй ч эцсийн эцэст цэрэг зэвсгийн хүч чадал, эдийн засаг болон сонин хэвлэлд гардаг зүйлээр нэгэн орныг бодож ойлгох нь юу л бол гэж боддог юм. Мэдээж хэрэг амьдарж үзээгүй орны ард түмнийг ойлгож танихын тулд их мэдээлэл хэрэгтэй болно. Тэр тусмаа тухайн орны жирийн ард түмний аж амьдрал ,бодол санаа гээд л. Харь гаригаас ирээгүй л хойно монголчууд бидэнтэй адилхан ууж идэж, инээж баярлан, салж сарниж, зовж зүдэрдэг нь ойлгомжтой. Монголчууд бид ойрын хөрш Япон орноо хэт сайн мэддэг мөртлөө нөгөө талаас юу ч мэддэггүй гэхэд болно. Япон хүн гэхээр л баян цатгалан, эс бөгөөс компьютор техникт гаргуу мэдлэгтэй улсууд гэж бодож байвал том эндүүрэл. Жирийн япон улсууд юу бодож, юу мөрөөддөг юм бэ? Энэ талаар Японы судалгааны хүрээлэнгүүдийн санал асуулгийн дүнг харан хамтдаа сонирхоцгооё. Санал асуулга явуулсан хугацаа хуучирсан байж болох тул та бүхнээс уучлал хүсье. <o:p></o:p>
Япон хүний цаг хугацааны ойлголт<o:p></o:p>
Японд цаг хугацааны өдөр гэсэн тэмдэглэлт өдөр бий. 1920 онд тэр үеийн япончуудыг цаг барьж сургах зорилгоор энэ өдөр үүссэн гэх бөгөөд тэр үед манайх шиг л бараг нар унинд ирэхээр гэдэг байсан гэлцэнэ. Одоо бол японууд цаг барих талаараа дэлхийд нилээд дээгүүр орох юмдаг. Тэгэхээр ингэж тэмдэглэлт өдөр гаргахын ач тус гэж байх бөгөөд манайд ч хэрэгжүүлж болохоор эд. Энэ удаагийн судалгаа цаг барих биш япон хүн хэдэн минут хүлээхээрээ бухимдаж эхэлдэг вэ гэсэн судалгаа ба 2000 онд хийжээ. Хамгийн түрүүнд бухимдаж эхлэх нь нийтийн утас хүлээх гэнэ. Нийтийн утас 6 минут хүлээхэд л япончууд уурлаж эхэлдэг байна. 2000 оноос хойш бараг хүн болгон гар утастай болсон болохоор одоо энэ асуудал бараг шийдэгдсэн байх. Удаа нь дэлгүүрийн кассанд дугаарлан зогсох болон галт тэрэг хүлээх хугацаа, болзсон цагтаа ирээгүй найзаа хүлээх оржээ. Кассанд 7 минут, галт тэрэг 11 минут хүлээхэд, болзоонд 20 минут хоцроход япон хүн бухимдаж эхэлдэг байна. Хориод насны залуусын бухимдаж эхлэх хугацаа нийт санал асуулгад оролцогчдын дундажаас урт байгаа нь тэд бүгд гар утастай тул хоцролоо гэдгээ нэгэндээ мэдэгдэх боломжтой болон гар утсаныхаа элдэв тоглоом, дуу хөгжмөөр цаг өнгөрөөж чаддагаас болов уу гэсэн дүгнэлт гарж байна. 2001 онд CITIZEN- гээс дунд сургуулийн 300 хүүхдийн дунд найзтайгаа уулзахаар болзсон цагаа барьдаг уу гэсэн асуулт тавьжээ. Үүнд цагаасаа 5 минутын өмнө очихыг хичээдэг гэж хариулсан хүүхэд 26%, 2-3 минутын өмнө очдог гэсэн хүүхэд 43%, яг цагтаа очихыг боддог 20% байсан бол ихэнхдээ хоцордог гэж хариулсан хүүхэд 11% байв. Аргагүй Японы хүүхэд өөр аж. Энэ судалгааг 20 жилийн өмнө бас явуулж байсан бөгөөд тэр үед 44% нь 5 минутын өмнө очдог гэж хариулж байсан бол одоо багасж, харин яг цагтаа очихыг хичээдэг гэсэн хүүхэд 4 дахин нэмэгдсэн байна. 5 жилийн өмнө CITIZEN- гээс Япон ,Хонкон, Америк, Герман, Австралийн бизнесмэн 500 хүний дунд – Жоохон уух уу гэж хэлэхийн тэр жоохон гэдэг нь хэдий хэрийн хугацаа вэ гэсэн асуулт тавьжээ. Хонкончууд 35 минут гэж хариулсан бол япончууд 1 цаг 24 минут гэсэн хариулт өгжээ. Америк, Герман, Австрали хүмүүс дунджаар 1 цаг 9 минут байсан байна. Тэгэхээр япон хүнд жоохон уух уу гэж уригдвал цаг хагас болох нь гэж бодоод очиход алдаа гарахгүй гэсэн үг. Мөн утсаар ярьж байх үеийн жоохон хүлээж байгаарай гэдгийн тэр жоохон хэр зэрэг хугацаа вэ гэсэн асуултад япончууд хамгийн богино буюу 32 секүнд гэж хариулсан бол Хонконы хүмүүс 51 секүнд, америкчүүд 38 секүнд гэжээ. Цаг зав бага япон хүнийг утсаар 31 секүндээс илүү хүлээлгэвэл бухимдаж эхлэх нь байна. <o:p></o:p>
ДОХ- оос айдаг уу?<o:p></o:p>
2006 оны байдлаар Японы ДОХ өвчтөн болон вирус тээгчийн тоо анх удаагаа 10000 хүнээс давсан билээ. Өндөр хөгжилтэй орнуудын дотор ДОХ өвчтөний тоо өссөөр байгаа цорын ганц орон болох Японы ард түмэн энэ өвчний талаар ямар ойлголттой явдаг юм бол. 2000 онд засгийн газраас 15- аас дээш насны 5000 хүний дунд явуулсан санал асуулгаар 80% нь цаашдаа ч өвчтөний тоо өснө хэмээн үзсэн байна. Өснө гэж үзэгчдийн 65% нь – япон хүний бэлгийн амьдрал замбараагүй болж байгаа болохоор гэж хариулжээ. Дараа нь гадаад оронтой харилцах нь ихэссэн тул 42%, эмчлэх вакцин, эм байхгүй тул 38% гэсэн хариултууд оржээ. Өвчтөний тоо өснө гэж ихэнх хүн хариулсан нь өөрсдөө ч бас халдвар авж болох юм хэмээн сэргийлж байгаагийн шинж гэж бодохоор бас үгүй юм. Та халдвар авж болох уу гэсэн асуултад магадгүй юм гэсэн хариулт 21% байгаа бол 75% нь тийм аюул байхгүй гэж хариулсан байна. Тэгвэл яагаад аюул байхгүй гэж хэмээн лавлахад эргэн тойронд маань халдвар авсан хүн байхгүй гэж 60%, ДОХ бол онцгой, тусгай хүмүүсийн өвчин гэж боддог гэж 30% нь хариулжээ. Энэ судалгаанд оролцсон 15-19 насныхны тал хувь нь ДОХ –ын талаар юу ч боддоггүй гэж хариулсан байна. Үнэн хэрэгтээ бол Японы ДОХ өвчтөнүүдийн ихэнх хувийг 15-25 насны эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Токио хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд залуусын ДОХ-ын талаарх ойлголт бага, сонирхдоггүйгээс болж энэ өвчтөний тоо нэмэгдэж байна хэмээн бичсэн байдаг. ДОХ-ын эсрэг засгийн газраас юу хийвэл зохих вэ гэсэн асуултад – хамгаалах вакцин болон эм бүтээх талаар ажиллах 58%, ДОХ-оос хэрхэн сэргийлэх талаар хичээл хийх 46%, эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах 45% гэж хариулсан байна. <o:p></o:p>
Хэрэв танай хөрш гадаад хүн бол<o:p></o:p>
Японы Зам тээврийн яам, Аялал жуулчлалын холбооноос хийсэн судалгаагаар 2000 онд Японд ирсэн гадаад хүний тоо 4 сая 700 мянгад хүрсэн нь 10 жилийн өмнөхөөс даруй 1,5 дахин нэмэгдсэн хэрэг юм. Гадаад орон явах япончуудын тоо ч эрс өсөж 17 сая болжээ. Үүнээс Японд удаан хугацаагаар оршин суух гадаад хүний тоо ч нэмэгдэн 2000 оны байдлаар албан ёсны бүртгэл хийлгэсэн хүн 1 сая 700 мянга бөгөөд Японы нийт хүн амын 1,3% болж байна. Гадаад хүний тоо нэмэгдсэнээр япончуудын гадаад хүнд хандах хандлага хэр зэрэг өөрчлөгдсөн болоо гэдэг талаар засгийн газраас судалгаа явуулжээ. Гадаад хүнтэй найз болохыг хүсэж байна уу гэсэн асуултад хүсэж байна гэсэн хариулт жил бүр нэмэгдэн 2000 онд 46% болсон байна. Ялангуяа 20-49 насныхны 60% нь ингэж хариулсан байна. Мөн одоо гадаад найз бий гэж хариулсан хүн 8,5% болж, 15 жилийн өмнөөс 3 дахин нэмэгджээ. Гадаад найзтай болох хүсэлтэй хүн олон ч жинхэнээсээ гадаад найзтай хүн гайхалтай нь тун цөөхөн байна. Даяарчлал хөгжиж байгаа өнөө үед хувь хүн юу хийвэл зохих вэ гэсэн асуултад гадаад хэл сурах гэсэн хариулт хамгийн олон болсон байна. Дараа нь алаг үзэлгүй харилцах чадвартай болох оржээ. 1 сая 860 мянган хүнтэй Миэ мужид 32000 гадаад иргэн амьдардаг. Гадаад хүний тоо нэмэгдэж байгаа талаар юу бодож байна вэ гэсэн судалгаа тус мужид явуулахад япон нийгэм интернационал болох тул сайн хэрэг гэж15%, гадаад хүнтэй харилцах боломж нэмэгдэж байгаа нь баярлууштай гэж 14% хариулсан бол 19% нь хэрэг төвөг нэмэгдэх тул муу явдал гэж хариулсан байна. Нутагтаа амьдарж байгаа гадаадын иргэнтэй муудалцах явдал гарж байсан уу гэсэн асуултад 7% нь байсан хэмээн хариулсан байна. Чухам ямар шалтгаанаар хэмээн тодруулахад хог хаях дүрэмийн дагуу хаядаггүй, хулгай хийдэг, шөнө орой болтол шуугидаг гэж хариулсан байна. Гадаад хүнтэй зэрэгцэн амьдрахад хэрэгтэй зүйл юу вэ гэсэн асуултад мэндчилгээнээс харилцаа эхэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн хариулт 51% хамгийн олон, дараалаад харилцан соёл заншилаа ойлголцох, орон нутгийн хууль дүрмийг гадаад хэлээр хэвлэн тараах гэсэн хариултууд оржээ. Удаан хугацаагаар амьдарж байгаа гадаад хүнд хүсэх зүйл юу вэ гэж асуухад хууль дүрэм сахих 56%, Японы зан заншил, соёлыг ойлгох 50%, япон хэл сурах гэсэн хариулт иржээ. Ёмиүри сонины газраас 2001 онд хэрэв таны хүүхэд болон ах дүү гадаад хүнтэй гэр бүл болно гэвэл та яах вэ гэсэн судалгаа явуулахад 62% эсэргүүцнэ гэж хариулсан байна. <o:p></o:p>
<o:p></o:p>
Жапан яагаад? Яагаад?
Яагаад Япон ийм жижиг орон мөртлөө хүн ам олонтой юм бэ?<?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" /><o:p></o:p>
Үнэхээр Япон арлын жижиг орон гэхэд хүн амын нягтаршил өндөр. Хүн ам их нь саяхнаас эхэлсэн хэрэг биш. эрт урьд цагт ч олон байсан гэнэ. Яагаад гэвээ гэвэл ердөө л япон хүн эрүүл болохоор тэр. Япон хүний гарал үүслийн талаар яг тодорхой дүгнэлт байдаггүй. Янз бүрийн орны ,олон янзын ястан үндэстний цус холилдсон болохоор ийм эрүүл чийрэг байгаа гэнэ. Мөн цаг агаар ихээхэн нөлөөтэй аж. Нарийхан урт сунаж тогтсон энэ арал хойд хэсэгтээ цас орж хүйтэн бол өмнөд хэсэгтээ халуун. Чийглэг болон хуурай уур амьсгалыг нэгэн зэрэг агуулсан ганц улс бол Япон юм. Халуун хүйтэн, цас бороо, үер ус, ган гачигийг бүгдийг үзэж туулж ирсэндээ япон хүн ийм амь бөхтэй байдаг аж. <o:p></o:p>
Яагаад Японы машин зам ийм нарийхан юм бэ?<o:p></o:p>
1956 онд Японд хурдан зам тавихаар ирсэн америк мэргэжилтэн Япон шиг машины хөдөлгөөнийг тоодоггүй орон үзээгүй хэмээн дуу алдсан гэдэг. Хөгжилтэй газраас ирсэн хүний нүдэнд япон дундад зууны үеийн шиг харагдаж л дээ. Тэр цагаас хойш их юм өөрчлөгдөж, Япон дэлхийд тэргүүлэх аж үлдвэрийн гүрэн болон хувирсан ч машин зам асуудалтай хэвээр. Шинэ гудмууд мэдээж өргөн сайхан замтай ч хуучин дүүргүүдэд орон сууцны байрнуудын завсраар 2 машин зөрөх аргагүй нарийхан зам, нэг орчвол гарах аргагүй болгодог зам ч олон. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Японд Европ шиг морин тэрэгний зуун байгаагүй болохоор тэр. Европод морин тэрэг одоогийн автобусны үүрэг гүйцэтгэхээс гадна ачаа бараа зөөдөг байсан тул хот барихдаа л морин тэрэгний замаа санадаг байж. Тэгвэл Японд морин тэрэг байсангүй. Дээр үед хүн тэрэг л давхидаг байсан гэнэ. Хүн тэрэг хойно өргөн зам хэрэггүй, хүн юм болохоор хоорондоо ярьж байгаад л зөрөөд гүйгээд яваад өгдөг байсан тул зам харилцаа хөгжөөгүй юм байна.<o:p></o:p>
Яагаад машин замын зүүн талаар давхидаг вэ?<o:p></o:p>
Дэлхийн ихэнх орны машин зам баруун урсгалтай. Зүүн гэвэл Англи, Австрали, Энэтхэг гэсэн хэдхэн орон. Австрали Энэтхэг ч яахав Английн колони байсан тул Английг дуурайжээ гэж үзэхэд Японууд яагаад тэр билээ? Японд барууны соёл нэвтэрж байх тэр үед төмөр зам, шуудан гээд ихэнх зүйл дээр Англиас үлгэр жишээ авж байв. Тэгвэл машин зам ч адил гээд дүгнэлт гаргавал амархан ч үгүй гэнэ. Замын зүүн урсгалын үүх түүхийг мөшгөөд үзвэл их дээр үед очно гэнэ. Машин байгаагүй болохоор замаар явах нь морь, илжиг, нохой муур тэгээд хүн. Тэр үеийн хүмүүс дунд эрх мэдэлтэй томчуул байсан самурайгууд замын зөвхөн зүүн талаар алхдаг байцгаав. Тэд зүгээр нэг зүүн талаар явдаг байсангүй, тодорхой шалтгаанаар зүүндэцгээдэг байв. Яагаад гэвэл сэлмээ бүснийхээ зүүн талд зүүдэг байсан болохоор тэр. Ямар нэг юм тохиолдоход сэлмээ саадгүй хурдан судлахын тулд замын зүүн талаар явах шаардлагатай байв. Тэдний өөдөөс урсгал сөрж яваад мөргөлдвөл амь наснаасаа салах тул хүмүүс айгаад тэдэн шиг л зүүн талаа барин алхах болсон гэнэ. Ингээд 1900 онд явган зорчигч ч, машин ч замын зүүн талаар явна гэсэн хууль батлагджээ.   <o:p></o:p>
Яагаад япон эмэгтэйчүүд уруулаа доод талаас нь эхэлж буддаг вэ?<o:p></o:p>
Дэлхийн олон орны эмэгтэйчүүд тэр дундаа монголчууд уруулаа будахдаа дээд уруулаасаа эхэлж буддаг. Тэгвэл япон эмэгтэйчүүд доод талаасаа эхэлж будна. Яагаад? Эдогийн үеээс л япон эмэгтэйчүүд зөвхөн доод уруулаа буддаг байсан гэнэ. Тэр үед янхан хүүхнүүд л дээд уруулаа буддаг байсан тул жирийн эмэгтэйчүүд дээд уруулаа будахыг цээрлэдэг байжээ. Дэлхийн 2-р дайнаас хойш Америкийн нөлөөгөөр дээд талаа ч буддаг болсон ч уламжлал ёсоор эхлээд доод уруулаасаа эхлэн буддаг аж. <o:p></o:p>
Японууд яагаад гар барьдаггүй вэ?<o:p></o:p>
Мэйжийн үеээс эхлэн Японд барууны соёл нэвтэрж, тэд европ хувцас өмсөн, үсээ янзалж, ширээ сандал хэрэглэх болсон билээ. Гэхдээ ганц нэвтрээгүй зүйл бол гар барьж мэндчилэх. 21 зууны өнөөгийн Япон оронд гар барин мэндчилдэг хүмүүс гэвэл улс төрчид л юм. Яагаад гар барих гэсэн хамгийн энгийн гэж хэлж болохоор зүйл энэ улсад тархаагүй билээ? Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүний биенд хүрж мэндчилэх нь япон хүний сэтгэлд багтдаггүй ойлголт гэнэ. Гар барина гэдэг зэр зэвсэггүй гэдгээ харуулан, харилцан сэтгэл зүрхээ нээцгээе гэсэн утгатай мэндчилгээ. Гэвч япон хүн өөрийх нь бодол санаа харилцагч тань шууд дамжин нээгдэхэд дургүй ард түмэн. Орост бол уулзаад л здоров гээд л гар барьдаг бол Японд метр хэртэй зайнаас сайн байна уу хэмээн бөхөлзөн мэндэлцгээдэг. Хүнтэй танилцаад шууд найз нөхөд брагтай бол болдоггүй зантай япон хүнд энэ нь яг тохирсон мэндчилгээ юм гэнэ. <o:p></o:p>
Яагаад цусны бүлгийн ярианд дуртай вэ?<o:p></o:p>
Янз бүрийн баяр, шоу, нийллэгэн дээр япон залуусын ярих дуртай сэдвийн нэг нь цусны бүлэг гэвэл гайхах биз ээ. Ялангуяа охидууд. О бүлгийн цустай эмэгтэй А бүлгийн эрэгтэйтэй үерхвэл таардаг гэх мэтчилэн хэдэн цагаар ч ярьж мэдэх улс. Цусны бүлгэнд ийм дуртай улс үндэстэн өөр байхгүй байх. Гадаадын бидэнд бол сонирхолгүй дэмий яриа мэт санагдана. Сайн ажаад байваас ярьж байгаа улсууд ч бас нэг их яриандаа итгээд үнэмшээд байгаа юм үгүй мэт. 4 хөн ширхэг цусны бүлгээр бүх хүнийг ангилаад хувааж болохгүй нь мэдээж. Гэвч таалагдахгүй хүн таарвал тэр Б цустай болохоор аргагүй гэх зэргээр ярьна. Энэ нь японууд бүлгээр группээр байх дуртай, нийгмээс саланги байхаас айдаг тул найз нөхөд биш байлаа ч бид нэг цусны бүлэгтэй гэсэн жижиг юмаар ч хамаагүй нэгэн группт орж сэтгэл амардагийг харуулж байгаа гэнэ. Монголд бол цусны бүлэг гэдэг эмнэлэгт хэвтэх, цус сэлбэхэд л хэрэг болдог зүйл гэж бодож явсанаас биш, зан ааш илэрхийлдэг гэж бодож явсангүй.
Жайка ажилтан гүн эмгэнэл
Монголд ажиллаж байсан Жайкагийн ажилтан балмад этгээдийн гарт амь насаа алдсанаас хойш найз нөхөд болон танил олон японуудаасаа яагаад гэсэн асуулт сонслоо. Мэдээж ойр дотно харилцаагүй бол япон хүн хамаагүй тэр сэдвийг хөндөхгүй ч нилээд олон япон хүн ихэнх нь мэйлээр зарим нь тааралдахдаа асуулаа. Монголд ч бас муу хүн байдаг юм байна шүү гээд л хүрээд ирж байгаа хүн ч байв. Аль ч улс оронд сайн муу хүн байх нь мэдээж ч энэ явдал Монгол орны талаар өөдрөгөөр бодож, яавал тус болчихвий гэж бодож явсан олон хүнд цохилт болсон байх. Гэр бүлийхэн , ажлыхан, найз нөхөддөө яагаад чи цаг зав л гарвал Монгол явдаг юм бэ, зөндөө яваа биз дээ, яагаад дахиад явж байгаа юм бэ гээд л хэлүүлээд л. хариуд нь Монгол гэж сайхан орон бий. Хүн ард нь эвдэрээгүй, хүүхэд багачуудын хөгжилтэй дуу цангинасан хэд ч очсон уйдахгүй орон доо хэмээн хэлж няцааж байсан бол одоо юу гэж хэлэх вэ?
Яагаад гэж асуусан хүнд би хэрхэн хариулвал зохих вэ? Авилгал хээл хахуульд автсан эх оронд маань хүмүүс бухимдаад ядуураад тэр гэж хариулахуу? Хэт хялбарчилаад эзэнгүйтүүлэх гэж байгаа юм шиг болчих гээд байна. Ажил хийлгүй амар аргаар мөнгө олох гэсэн залуус их болжээ гэхүү? Хүний амь нас бүрэлгэх нь амар арга гэж байгаа юм шиг болчивуу даа. БАР ресторанд орж тансаглах дуртай залуус , шоудаж нийлээд л явах санаатай. тэгээд тэгэж явах бэл бэнчин байхгүй мөртлөө Охидууд хүүхнүүдтэй нийлээд наргиж цэнгээд явах санаатай. Ууж цэнгэх нь зуршил болон хувирсан. Ийм л улсууд ганц өдөр тансаглаад явахын төлөө л эрдэнэт хүний амийг хөнөөж байна шүү дээ. Энэ бол манай нийгмийн дүр зураг. Хэдэн сайд, их хурлын гишүүд нь ч , од болсон дуучид нь ч , жирийн иргэд нь ч наргиж цэнгэж байгаа нь  яг адилхан. Худалдаж авсан архиных нь үнэ л өөр болохоос ярьж байгаа юм нь яг адилхан. Хүүхэн яриад л, үнэн худал нь мэдэгдэхгүй бизнес ярьна. Жирийн иргэн Дондог хажуу байрны дулмааг санаархаж байгаагаа ярьдаг бол их хурлын гишүүн Болд мисс тэрийг заавал чадна гэж согтуурхана.
Манай гэр уг хаяг нь токио ч Токиогийн бүр зах хөдөө байдаг. Оршин суугчид нь бараг бие биенээ хараад мэддэг гэхэд болно. Цахилгаан галт тэргэнд суухад , буудлын хажуудах ганц дэлгүүртээ ороход тааралддаг бараг царай зүсээ бүгд тогтоосон улсууд. сумогийн тэмцээн эхлэхээр үсчин орсон ч, дэлгүүр явсан ч, гудамжаар алхаж явсан ч сайн танихгүй хүн ч Асашёрю хүчтэй байна шүү гээд л ярьдаг байсан улсууд маань нэг л өөр болчих шиг. Кангаэ суги ка ?
Найз японууд маань сугараа зүгээр ээ, чи битгий хүндээр хүлээж аваад бай  гэж хэлж байгаа ч нэг л юм сэтгэл хүндрүүлэх аж. мэдээж монголд сэтгэлтэй сайн японууд маань энэ явдлаас болоод Монголоос нүүр буруулна гэж байхгүй ч  Монголын эдийн засгаас эхлээд нэр хүндэд ч нилээд цохилт болов уу даа. Японы архаг жуулчид болон судлаачид группээр Монгол явдаггүй. Тэд одоо нэг л айж байгаа нь гарцаагүй. Японд байгаа бидэнд ч муу нөлөө гарж л байна.
Япон улс Монголд дэндүү сайн гэхэд болно. Телевизийн мэдээ үзэхэд л ойлгомжтой. Монголчууд Японд хийж байгаа хэрэг төвгийг ер мэдээлдэггүй.  Ёкохамагийн таксиний жолоочийн хэрэг гээд л жишээ тооцвол нилээд байна. Амиа хорлосон монгол оюутныг ч ер мэдээлээгүй гэдэг.
Нисдэг тэрэгний ослоор өнгөрсөн Японы иргэний асуудлыг хэвлэл мэдээллээр дэлгэж тавиагүй. Энэ явдал зурагт сонингоор гарна гэдэг нь удахгүй  монголчуудын Японд хийж байгаа хэрэг  хэвлэл мэдээллээр гарж эхлэж магадгүй гэсэн үг .
хачирхалтай Япон орон
Саяхан Канадын сэтгүүлч Benjamin Fulford ын бичсэн Япон орон аргентин танго бүжиглэх өдөр гэдэг ном уншлаа. Японы эдийн засагт хувьсгал өөрчлөлт хийх хэрэгтэй талаар бичсэн байна. Олон жил Японд амьдарсан энэ сэтгүүлчийн номд хачирхалтай Япон орон гэсэн нэг бүлэг байна. Зарим хэсгийг нь орчуулав.<?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" /><o:p></o:p>
Изакая зоогийн газарт япон хэл сурлаа.<o:p></o:p>
Яагаад Японд ирээ вэ? Яаж япон хэл сураа вэ? Японд байгаа гадаад хүмүүсийн хамгийн их сонсдог асуулт энэ гэж хэлж болно. Би ч гэсэн хэдэн удаа сонссоноо мэддэггүй юм. Хариулахад их хэцүү асуулт юм. Тийм учир шалтгааны улмаас би Японд ирлээ гээд тоочоод байлтай биш. Тэгээд ч заавал нэг шалтаг байж байж Японд ирэх албагүй билээ. Тийм болохоор би тэдэнд Япон үлгэрийн орон шиг харагдсан болохоор гэж хариулдаг. Үнэхээр анх миний ирж байсан тэр үед Япон үлгэрийн орон байсан гэхэд болно. 3 жил дэлхий тойрон бадарчилж яваад Токиод ирээд за ёстой дэлхийн бөмбөрцгийн хаана ч байхгүй газар ирлээ дээ гэж бодсонсон. 1980 аад оны эхний хагасын Японд амьдрал буцалж, хүмүүсийн нүүрэнд итгэл мөрөөдөл бялхаж байсан. Би Кооэнжид 6 жогийн жижиг өрөө хөлслөн япон хэл сурахаар хэлний сургуульд явж эхлэв. Гэвч энэ сургуульд хэл сурна гэж байхгүй юм байна гэж ухааран 3 хоноод л сургуулиа хаян буудлын дэргэдэх зоогийн газарт ажил хийж эхэлсэн. Түүнийхээ ачаар хагас жил болоход японоор ярьдаг болж, өдийг хүртэл жилийн ихэнх хэсгийг энд өнгөрөөдөг болоод байна. Дипломат байсан аавыхаа ачаар олон орон хэссэн тул харь орны зан заншилд ч дороо л дасдаг. <o:p></o:p>
Хамгийн анх Япон гэсэн орны талаар сонссон маань Мексикт бага сургуульд сурж байсан үе. Тэр үед зурагтаар Японы ウルトラマンгэдэг кино гарж ихэд сонирхон үздэг байлаа. Аргентинд байхдаа Японы элчин сайдын хүүтэй танилцаж наран орны талаар их юм сонссон. Манай гэр бүлийхэн дорнодтой эртнээс холбоотой улсууд. Өвөөгийн эх эцэг эмний худалдаа эрхлэн эртний Шанхайд дэлгүүртэй байсан гэдэг. Оттава дахь гэрт маань Дорнодын ховор сонин юм их бөгөөд гэрийн номын сан маань сургуулийн номын сангаас илүү олон номтой байсан юм даг. Тиймээс би ном их уншдаг байлаа. Канад ой модны орон. Хэдэн ном аваад л ойд орж гарж ирэлгүй хэд хоног ч хамаагүй ном уншаад л хэвтдэг байв. Ой мод миний хувьд эрх чөлөө байлаа. <o:p></o:p>
Удалгүй би гэрээ орхин гарж, Патогонийг зорин аялсан. Анх 2 долоо хоног гэж байсан төлөвлөгөө маань хэдэн сар болон хувирж нэг мэдэхэд би Амазон, Андын нурууг хөндлөн гулд тэнэсэн байв. Бадарчны амьдралд дасан дэлхийг тойрон аялсаар эцэст нь Японд ирсэн. Япон үнэхээр сайхан орон байсан. Яг амьдраар эхэлхээр Японы сайн сайхныг яс махаараа мэдрэнэ. Хаалгаа цоожлохоо мартаад гараад явсан ч санаа зовох зүйлгүй, энд тэнд юмаа гээсэн ч буцаад л хүрээд ирдэг байлаа. Японы хот гудамжны онцлог өвөрмөц байдал, сонин хачинд ч сэтгэл маань татагдсан. Дөнгөж хальт ороод харсан ч бодол төсөөлөлд багтахгүй гүн гүнзгий нууцлаг ертөнц тэнд байлаа. Христосын шашинт Барууны оронд хэзээ ч мэдрэхгүй нэг юм байлаа. Манай гэр Канадад ховор гэж хэлж болохоор шашин шүтлэггүй улсууд байв. Тийм болохоор надад Дорнод тохирж байсан ч байж болох юм. <o:p></o:p>
Гэвч удаан амьдраад эхэлсэний гай юу Японы дутагдалтай талууд ч нүдэнд өртөх болоод эхлэв. Бас яаж ч бодоод ойлгохгүй хачин зүйлс ч ихсэж эхэлсэн. Ганц үгээр хэлбэл Япон миний хувьд одоо ч хачирхалтай орон хэвээр байна. Ингээд Японы хачирхалтай зүйлсийг бичье. Номны маань сэдэвтэй холбоогүй ч цаашдын Японы хөгжилийг бодон үзээд уншигчдад хэрэг болох болов уу гэж бодлоо. <o:p></o:p>
Түүхийн сурах бичиг<o:p></o:p>
Би багадаа Мексикт олон улсын сургуульд сурж байлаа. Үдээс өмнө мексик сургуультай адил хичээл ороод үдээс хойш америк сургуулийн хичээл үздэг байв. Одоо болтол санадаг маань түүхийн хичээл. Нэгэн өдөр 1846-1848 оны Америк мексикийн дайны хичээл орлоо. Хичээл тараад би өнөөдөр 2 өөр дайны тухай хичээл хийлээ гэж бодож байсан юм даг. Тэгсэн нэг дайн байдаг байгаа. Үдээс өмнө Америкчүүд довтлож манай газар нутгийг эзэллээ гэж үзээд америк хичээл дээр болохоор Техасын дайчид Мексикийн армид бүслүүлсэн ч эрх чөлөөнийхөө төлөө эрэлхэг тулалдсаар яллаа гэж заалгахаар хүүхэд яаж нэг дайн гэж ойлгох билээ дээ. Гэхдээ иймэрхүү юмнаас болоод Америк Мексик 2 түүхийн сурах бичигээ зас хэмээн хэрүүл уруул хийдэггүй. Нэгэнт л дайн юм болохоор аль аль талд өөрийн тайлбар, үзэл бодол бий. Эр эм хоёр салж байгаа л юм шиг аль нэг нь 100% зөв гэх юм үгүй. Дайн болсон гэдэг нь түүхээр батлагдан тогтоогдсон үнэн зүйл ч яагаад дайтсан үр дүн нь юу вэ гэдэг дээр хоёр тал өөр өөр байх нь мэдээжийн хэрэг. Итгэхгүй бол дэлхийн бүх орны сурах бичгийг шалгаад үз. Адилхан бичигдсэн юм байхгүй байх вий. Тиймээс би Япон Хятад Солонгосын түүхийн сурах бичиг тойрсон маргааныг ойлгодоггүй юм. Яагаад ч юм Японы сурах бичиг л үргэлж хараалгаж загнуулан зас гэсэн шаардлага хүлээдэг. Яагаад хятад Солонгос одоо болтол энэ асуудлыг сөхөн тавьж, олон улсын асуудал болгоод байна вэ? Япон энэ асуудлаар баримталдаг бодлогоо засан нэг мөсөн шийдэх цаг болжээ. Түүхийн асуудлыг хараад байхад хиймлээр сөхөн гаргаж байгаа юм ажиглагддаг. Өөрөөр хэлбэл энэ хэрүүл хэн нэгэнд хэрэгтэй гэсэн үг. Хэнд гэхээр улс төрчдөд. Тиймээс Япон энэ асуудлаар юу бодож байгаагаа бөөрөнхийлөлгүй хатуу чанга хэлээд үнэн зөвийг дэлхий дахин шүүг дууслаа гэхэд л үнэхээр энэ асуудал дуусах юм.<o:p></o:p>
Дүрэм журмаар дүүрэн орон Япон<o:p></o:p>
Японы нийгмийн бүх салбарт элдэв янзын дүрэм олон. Жишээ нь нийтийн бассейн. Гадаадын хүн хичнээн хямд байсан ч энэ бассейн явдаггүй. Яагаад гэвэл тос хэрэглэж болохгүй, заавал малгай өмсөх, зориулалтын хувцас, хоол ундаа авж орж болохгүй гээд л янз бүрийн хориг олон учраас тэр. Бас нэг гайхалтай юм нь цаг тутамд шүгэл дуугаран бүгдийг нь уснаас гаргадаг явдал. Үйлчлүүлэгчдийхээ эрүүл мэндэд санаа зовж байгаа нь баярламаар ч ёстой хэнд ч хэрэггүй эелдэг зан гэдэг энэ байх. Ийм тэнэг хориг дүрэм байдаг газар бол дэлхий дээр ганц Япон. Тос хэрэглэх юм бол бассейнд орохоосоо өмнө дүүшинд угаа гэвэл болоо. Малгай өмсүүлдэг нь дайны дараахь бохир заваан байсан үед хэрэглэж байсан заншлын үлдэгдэл юм болов уу. Дуртай усны хувцсаа өмсөж болдоггүй нь олон нийтийн газар задгай зайдан байдал гарна гэж сэргийлсэн хэрэг юм болуу. Хоол унд авж ороод тохирсон газар нь идээд заасан газар нь хаяж байвал болоо. Тогтоосон цагт бүгд зэрэг амарж байхаар өөрийн дуртай цагтаа уснаас гарж дуртай цагтаа орж байсан нь сэтгэл санааны дарамт байхгүй. Яагаад япончууд дургүй байсан ч гэсэн энэ олон хэрэгтэй хэрэггүй журманд захирагддаг байнаа? Сүүлийн үед гайгүй болж байгаа ч жоохон дээр үед албан хаагчдын костюм цамцны өнгийг тодорхойлсон бичигдээгүй хууль байсан. Зуны хар халуунд бүгд гонжоомоо өмсөөд л зангиагаа зүүгээд л явж байлаа. Бага ангийн хүүхдүүд адилхан цүнхтэй. Зуны амралтаараа өглөө эрт босож, өглөөний гимнастик радион аяан доор хийнэ. Ахлах ангийхан ч дүрэмт хувцастай. <o:p></o:p>
Японы хүүхэд бусдаасаа ангид юм хийвэл энэ чинь өөр шүү гэж анхааруулга авдаг. Англиар бол It’s different гэвэл магтсан үг болох ч Японд бол загнаж байгаа хэрэг. Англиар анхааруулга өгье гэвэл It’s wrong эсвэл It’s bad гэж тодорхой хэлдэг. Тохирсон тохироогүй дурмэнд баригдах нь их аюултай зүйл. Чөлөөтэй сэтгэх бодох хөдлөхийг боогдуулдаг. Дүрмэнд захирагдахгүй хүнийг шахан гаргадаг Японы нийгэм хүнийг сүрэг мал шиг болгоно. Francis Bacon бороо орохоор нь шүхэр гарган барьжээ. Тэр үеийн Англид эмэгтэй хүн л шүхэр барьдаг байсан тул бүгд л цочирдон гайхсан байна. Тэгвэл одоо бүгд л шүхэр хэрэглэж байна. Японд өөрийн гэсэн Bacon хэрэгтэй байна.<o:p></o:p>
Японы оюутнууд чадвар муу<o:p></o:p>
Гадаадын нэгэн компанийн захирал- Япон шинэ ажилтан авсан чинь ямар ч хэрэггүй амьтан байна гэж хэлэхийг сонсож байлаа. Туршаад жаал юм асуусан чинь мэдэхгүй байж. Тэр захирал – Америк оюутан бол ихэнх нь мэдэж байгаа зүйлийг мэдэхгүй юм. Дээр нь хүнийг ухуулах ярих чадваргүй, логик сэтгэлгээ муу хэмээн үргэлжлүүллээ. Үнэхээр санал нэг байна. Америкт ч канадад ч их сургуульд Японыг бодвол хавьгүй их хичээл хийдэг. Эдийн засгийн хичээл гэхэд л тусгай тэргэжлийн сургуулиас ялгаа байхгүй их юм үзэж тэрүүгээрээ оюутнууд   ч мэдлэг олж авдаг. Төгсөнгүүтээ компани байгуулах оюутан ч олон. Аль ч оронд тоглож наадан амьдрах нь зөвхөн хүүхэд. 18 нас хүрсэн бол хичээл хийж юм сурахгүй бол энэ хорвоод амьдрахад хэцүү. Тэгвэл Японд ингэж боддоггүй. Амьдралдаа хамгийн их хичээл хийдэг үе нь бага ангид элсэх шалгалт. Тэгээд дунд сургуулийн шалгалт. Ашгүй орж чадвал тэгээд л дээд сургуулиа төгстөл наргиж зугаалж эхэлдэг залхуу залуус Японоор дүүрэн. Зовж зовж дээд сургуулийн хаалга татсан нэг нь ч оронгуутаа зугаалдаг болоод эхлэнэ. Төгсөөд нэг компанид ороод наргих завгүй болох тул одоо л гэсэн бодолтой. Тэгэхээр дээд сургууль дөнгөж төгссөн хүн хэрэг болохгүй. Овоо юм хийдэг болгон сургахад их цаг хөрөнгө зарцуулна. Арай ядан ажил хийж чаддаг болоод эхлэхээр толгой нь хатуураад тогтоох чадвар нь буураад эхэлдэг. Шинэ зүйл хийе бүтээе гэсэн зүтгэл байхгүй, сэтгэн бодох чадваргүй. Ийм болохоор л Америкаас хол хоцорж байна уу гэсэн бодол төрнө. Олон арван жилийн өмнөөс л боловсролын системийг шинэчлэх хэрэгтэй гэсэн яриа гарж байсан ч одоо болтол юу ч өөрчлөгдөөгүй л байна.     <o:p></o:p>
<o:p> </o:p>
<o:p></o:p>
Хөл бөмбөг үзэж байгаад нэг юм ажигласан нь Японд байгаа монголчууд ихэнх нь Солонгост дургүй юм. амьдарж байгаа газрыхаа нөлөөнд орсон юм байдаг байх даа. Түүнээс биш энэ 2 орны хоорондох түүх, дайн байлдаан, дайсагнал бидэнд ямар хамаа байхавдээ. тэгээд ч тэр талаар нь сайн ч мэдэхгүй. тэгэхээр Солонгос Хятадад байгаа монголчууд бас Японыг үзэн яддаг байхдаа?
Япон Корэа хасагдав
Ёо ёо Японууд будаа болж гэртээ харих боллоо. Одоо бодоод байхад Японд хэт их итгэл найдвар хүлээлгэх хэрэг ер байхгүй байсан байна. Олимпод явж байгаа монгол тамирчидад хандаж байгаа юм шиг л медаль худлаа даа гээд үзэж байвал стрэсэнд орохгүй байхгүй юу. Бразилтай хийсэн тоглолт үзлээ. Багаасаа бразилийг шүтдэг байсныг хэлэх үү, муу ч сайн ч Японд байгаа болохоор бас цаашаа гарчих ч юм билүү гэж бодоод л алийг нь ч дэмжихэд хэцүү байлаа. Тэгээд харсан чинь хаалгач Наката 2 оос өөр хичээж зүтгэж, алалцаж байгаа амьтан алгаа. Бүгд хийморигүй үргэлж алдаа гаргаад байхаар нь Бразилаа дэмжиж эхэллээ.
Аз болж Корэагууд ялагдаад адилхан хасагдлаа. Одоо Корэад юу болж байгаа болоо? Соо д байгаа хүн байвал хэлж өгөөрэй. Шүүгчийн буруугаас болж бид ялагдлаа. Шүүгчийг ал гээд л фанууд нь хашгарж байгаа байх. 4 жилийн өмнө өөрсдөө шүүгчдийн ачаар ялж байснаа мартчихсан байгаа.
Японууд яагаад амжилтгүй тогловоо?
1, Сэтгэл зүйн бэлтгэл муу.
2, Дасгалжуулагч туршлагагүй.
3,Биеийн бэлтгэл муу.
4, өөр зөндөө л юм байгаа байх.