Тэмдэглэлийн талаар:
юм юм
Миний холбоосууд
*
*
*
*
|
ALL STAR GAME ATLANTA 2008
|
Хоккейн оддыг “дагасан” хоёр хоног буюу “Хотланта” “Хоккейланта” болсон өдрүүд
Хоккейн оддыг “дагасан” хоёр хоног буюу “Хотланта” “Хоккейланта” болсон өдрүүд
Мэргэжлийн хоккейн манай гаригийн хамгийн хүчирхэг нь болох Үндэсний хоккейн лиг(National Hockey League)-ийн “Бүх Оддын” 56 дахь удаагийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд (2.26-27) Жоржиа мужийн Атланта хотноо боллоо.
“Алтан” Олимпийг ахин дурсахын учир
2008 оны “NHL ALL STAR GAME”-ийг сурвалжлахаар Атлантаг зорих өдрийг миний бие сүүлийн хэдэн сарын турш үнэхээр тэсч ядан, хоног тоолон хүлээсэн билээ. Нэгдүгээрт мэдээж гол зорилго болох “Оддын тоглолт”. Хоккейн оддыг “бөөнөөр нь” нэг доор харах...
|
Бичсэн:
11:20, 2008-01-31 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Америкаар аялахуй- Сайхан хот шүү, Сан-Франциско
Америкаар аялахуй- Сайхан хот шүү, Сан-Франциско
Энэ удаа эрхэм уншигч авхай нарыг Америкийн баруун эргийн томоохон хот Сан Францискод урья!
Цагийн сайханд Ертөнцийн найман сайхан хотын нэгэнд тооцогддог байсан, “Барууны Парис” хэмээн нэрлэгддэг Сан Францискод монголчууд тун олон бий. Яг тоог нь хэлж чадахгүй ч нижгээд мянгаар тоологдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дорноос, Азиас Америк руу ирэх хамгийн дөт агаарын зам, эхний буудал нь Сан Франциско болохоор шууд энд ирээд суурьшсан нь цөөнгүй бий. Тэгээд бас хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзах гээд Сан Францискод хөл тавьсан...
|
Бичсэн:
07:25, 2008-01-19 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
“Жинхэнэ” хоккейтэй угтсан Шинэ жилийн баяр
“Жинхэнэ” хоккейтэй угтсан Шинэ жилийн баяр
2008 оны нэгдүгээр сарын нэгэн. Олон хүн энэ өдрийг Шинэ оны эхний өдөр гэдгээр санах байх. Харин хоккей сонирхогч, спортын хорхойтнуудын хувьд , хоккейн , NHL-ийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн энэ өдөр, Кросбигийн гайхамшигт буллит, баяр хөөр болсон 71 000 үзэгчид сэтгэлд нь хамгийн түрүүн буух биз ээ. Хориннэгдүгээр зууны NHL гадаа талбайд хоёр дахь удаагаа албан ёсны тоглолтоо энэ өдөр зохион явуулсан билээ. Америкт бол NHL-ийн гадаа болж буй анхны тоглолт нь. Өмнө нь 2003 оны арваннэгдүгээр сард Канадын Альберт мужид “Эдмонтон Ой...
|
Бичсэн:
01:27, 2008-01-07 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Америкаар аялахуй- “Моторын дуутай”, хоккейн хот
Мичиган мужийн хамгийн том хот Детройтод нэг хөл тавих юмсан гэж эртнээс боддог байлаа. Хэд хэдэн удаа тэнд тэнгэрийн унаагаа “юүлээд” явж байсан боловч тухлан саатаж байгаагүй юм. Чухам юу нь энэ хот руу сэтгэлийг минь татдаг байсан бэ гэвэл Детройт бол Америкийн мэргэжлийн спортын дөрвөн хүчирхэг лигт дөрвүүлэнд нь багтай цөөхөн хотын нэг билээ. Тухайлбал NHL-ийн “Ред уингз”, NBA-ийн “Пистонз”, MLS-ийн “Тайгерз”, NFL-ийн “Лайонс”. Бүгд л лигийнхээ аварга болж байсан нь бас ховор тохиолдолд ордог юм. “Улаан жигүүрүүд” 10 удаа, “Барнууд” дөрвөн удаа, “Бүлүүрүүд” гурван удаа, “Арслангу...
|
Бичсэн:
08:53, 2007-12-25 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Э.Бадар-Ууган “Бөртө чоно”-ын эзнээр тодров
Э.Бадар-Ууган “Бөртө чоно”-ын эзнээр тодров
Монголын спортын ертөнцийнхний оны шилдгүүдээ шалгаруулах “Бөртө чоно” ёслолын ажиллагаа өнөөдөр (12.21) Соёлын төв өргөөнд боллоо. Улиран одож буй 2007 онд тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулж, алтан соёмбот далбаагаа өргүүлсэн алдар цуутай тамирчид, дасгалжуулагчид, ажил үйлсээрээ хошуучилсан спортын холбооны удирдлагууд бүгд энд хуран цуглажээ.
Олон улсын жишгээр “Оны шилдэг тамирчдыг” ямар нэг холбоо, байгууллагын тодорхойлолтоор бус, харин зөвхөн спортын сэтгүүлчдийн саналаар сонгон шалгаруулсан нь нэг онцлог болов. Өнгөрч ...
|
Бичсэн:
00:05, 2007-12-22 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Кака дэлхийн шилдэг хөлбөмбөгчин
Кака дэлхийн шилдэг хөлбөмбөгчин
Өнөөдөр(12.17) Швейцарийн Цюрих хотын Дуурийн ордонд 2007 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчдөд шагнал гардуулах “FIFA World player Gala” ёслолын ажиллагаа боллоо. ФИФА (Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо) 1991 оноос эхлэн оны шилдэг хөлбөмбөгчнийг үндэсний шигшээ багуудын дасгалжуулагч, багийн ахлагчдын саналыг үндэслэн шалгаруулдаг уламжлал тогтсон бөгөөд 2001 оноос мөн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинг бас тодруулдаг болсон билээ.
Энэ жил энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшигчдээс сүүлчийн шатанд тунан үлдсэн эрэгтэй,эмэгтэй тус бүр гурван ...
|
Бичсэн:
05:01, 2007-12-20 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Зорьсондоо хүрдэг хүн байлаа,тэр
Сэтгэлийн зул
Зорьсондоо хүрдэг хүн байлаа,тэр
Өнөөдөр өглөө гадаа гарч, малгайлан хаялах цасыг хараад сэтгэл минь цэлмээд орж ирсэн юмсан. Гэтэл тун удалгүй цэвцийсэн цагаан тэр цасны өнгө шиг цэлмэсэн сэтгэлийг минь гунигт мэдээ “ хар хөө” шиг юу ч үгүй дарж орхилоо.
Монголоос манай сонины, манай компанийн санхүүгийн менежер маань гашуудлын мэдээ дуулгав. Энэ чинь одоо зүүд үү, юу вэ гэхээр л юм болж. “Монгол ньюс” группын тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдорж эрхлэгч маань зуурдаар нас баржээ. Яагаад Монголын хамгийн гайгүй хүмүүс нь ингээд цаг бу...
|
Бичсэн:
04:26, 2007-12-17 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Америкаар аялахуй-“Тэнгэрт” дүүжлээстэй гүүр
Америкаар аялахуй-“Тэнгэрт” дүүжлээстэй гүүр
Өдгөөгөөс жил хагасын өмнө Денверийн монголчууд, “Алтан бөмбөг” клубын санаачилгаар тус хотноо Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион явуулсан билээ. Энэ тэмцээнийг сурвалжлах, хамт “бөмбөг хөөж” явсан найзуудтайгаа нэг уулзах, басхүү “тоосоо өргөх”-өөр Сан Францискогоос “Замдаан”-ы Д.Цэрэндоржийн хамт Денверийг зорьсон юм. Өөр бас нэг “зорилго” маань Денверээс холгүй орших Колорадо Спрингс хотноо байрладаг Америкийн Олимпийн хороонд “зочлох” байлаа. Гэвч тэмцээн хоёр хоног үргэлжилж, би гуравхан хон...
|
Бичсэн:
04:54, 2007-12-14 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Америкаар аялахуй- Холливудын "Universal studios"-ыг хэд ч үзсэн уйдахгүй
Америкаар аялахуй- Холливудын "Universal studios"-ыг хэд ч үзсэн уйдахгүй
Америкийн баруун эргийн хот Лос Анжелест аж төрөн буй “суугуул” монголчууд олоон. Хэрэв тэдний дунд уншигч авхай та нарын ах дүү, төрөл төрөгсөд, аль эсвэл анд найз нар чинь байдаг бол “аян замын” жолоог зориуд нэг тийш нь залж, амар мэндээ мэдэлцэж, амьдрал ахуйтай нь танилцахын сацуу үзэх харах зүйл ихтэй Холливудын “унаган нутагт” хэд хоног саатаарай!
Холливудын оддын амьдран суудаг Бэвэрли Хиллз дүүрэгт очиж, тэнгэрт хадсан үнэтэй бараатай дэлгүүрүүдээр нь нүдээ нэг хужирлаад, зуны Олимпийн наадмын бамбар хоё...
|
Бичсэн:
07:53, 2007-12-11 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Америкаар аялахуй-Таймс талбайд Шинэ оноо угтаарай!
Америкаар аялахуй-Таймс талбайд
Шинэ оноо угтаарай!
Таны хамгийн дуртай баяр юу вэ? Надад бол Шинэ жилийн баяр баяр баяраас нэг л гоё санагддаг юм. Гялалзсан саатай, гэрлэн чимэглэл, өнгө өнгийн тоглоомоор чимсэн гацуур ногоон модод , айл гэр, албан газар, хотын гудамж хаа л бол хаа сүндэрлээд л, хүүхдүүд орох ёлка, авах бэлгээ тооцоолоод, хүүхнүүд гоёлын даашинз, ганган шаахайгаа хайж гүйлдээд л, эрчүүд “гонжоом , зангиагаа” битүүхэн бодоод л , мандирины үнэр дэлгүүрт сэнгэнээд л Монголд маань шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орчихсон байгаа даа. Шинэ жилийг хамгийн гоё угтдаг орон бо...
|
Бичсэн:
10:12, 2007-12-07 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Оросын хөлбөмбөгчид азтай байна
ЕURO-2008
Оросын хөлбөмбөгчид азтай байна
Ирэх зун Швейцарь, Австрид болох Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний сугалаа өнөөдөр Базель хотноо боллоо. Шигшээ тэмцээнд оролцох шилдэг 16 багийг дөрөв дөрвөөр нь дөрвөн хэсэгт хуваахад:
“А” хэсэгт Швейцарь, Чех, Португал, Турк
“В” хэсэгт Австри, Хорват, Герман, Польш
“С” хэсэгт Голланд, Итали, Румын, Франц
“D” хэсэгт Грек, Швед, Испани, ОХУ-ын багууд оноолт таарлаа.
“С” хэсгийг “үхлийн хэсэг” гэж нэрлэж болох бөгөөд энд сүүлчийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн төлөө өрсөлдсөн Франц, Итали, мөн Голлан...
|
Бичсэн:
11:37, 2007-12-03 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Америкаар аялахуй
Америкаар аялахуй
Ниагара хүрхрээ-үзэх ёстой газрын нэг
Америкт төдийгүй дэлхийд нэртэй Ниагара хүрхрээг нэг үзэх юм шүү гэж нилээд эртнээс бодож байсан авч, цаг зав болохгүй, тэгээд ч энэ газраас нилээд алс, олон зуун бээрийн зайтай амьдарч байсан тул өдийг хүртэл бодол маань биелэхгүй л явсан билээ. Харин өнгөрсөн өвөл ажлын шаардлагаар “буурь сэлгэн” түр хугацаанд Америкийн дунд бүс нутагт, бүүр тодруулбал Иллиной мужид ирсэн нь Ниагарад нилээд ойрхон болоодхов.
Энэ боломжийг алдахгүйг хичээн өнгөрөгч наймдугаар сарын дундуур сэтгэл санаа нийлсэн хэдэн найз нарын хам...
|
Бичсэн:
11:35, 2007-12-03 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
У.Бямбажав дэлхийн хошой аварга боллоо
У.Бямбажав дэлхийн хошой аварга боллоо
Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн Тайландын Чианмай хотноо болж өндөрлөлөө. Энэ тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Ази тивийн аварга С.Энхзаяа хүрэл хүртсэн бол, -100 кг-ийн жинд А.Баасандорж залуучуудын дэлхийн аварга цолыг хүртжээ. Харин насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн +115 кг-ийн жинд барилдсан Уламбаярын Бямбажав алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга сүмоч болов. 2006 онд У.Бямбажав мөн дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан юм. Манайхан эрэгтэй сүмочид багийн тэмцээнд хүр...
|
Бичсэн:
01:24, 2007-11-28 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Англи,Хорват хоёр ахиад л нэг хэсэгт
WORLD CUP-2010
2010 онд ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний урьдчилсан тоглолтын сугалаа ням (11.25) гаригт ӨНАБНУ-ын Дурбан хотноо болов. “Хар тивд” анх удаагаа зохиогдох ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны гишүүн 208 орноос 200 нь оролцсон нь өвөрмөц дээд амжилт юм.
ӨМНӨД АМЕРИК
Энэ тивийн 10 орон ямар нэг сугалаа, хэсэг гэлгүй хоорондоо хоёр хоёр тоглоод хэн нь “явахаа” шийддэг “уламжлалтай” бөгөөд өнгөрөгч аравдугаар сараас эхний тоглолтууд явагдаж , одоогоор баг тус бүр дөрвөн тойрог тоглоод (ни...
|
Бичсэн:
21:54, 2007-11-26 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Э. Бадар-Ууган боксын анхны “Дэлхийн цом”-д урилгаар оролцоно
Э. Бадар-Ууган боксын анхны “Дэлхийн цом”-д урилгаар оролцоно
Олон улсын сонирхогчдын боксын холбооноос ирэх 2008 оны арванхоёрдугаар сард сонирхогчдын боксын анхны “Дэлхийн цом” тэмцээнийг зохион явуулахаар шийдвэрлэлээ. Цаашид хоёр жил тутам зохиогдож байх энэхүү тэмцээнд жин тус бүрт шилдгийн шилдэг найман тамирчин, нийтдээ 88 боксчин урилгаар оролцох аж. Анхны “Дэлхийн цом”-ын тэмцээнд жин тус бүртээ 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн боксчид, “Бээжин-2008” олимпийн наадмын мөн алт, мөнгөн медальтнууд, тэмцээнийг зохион байгуулах орны нэг тамирчин...
|
Бичсэн:
04:06, 2007-11-24 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Сэтгэлийн зул
Сэтгэлийн зул
Өнөөдөр ямар гээчийн өдөр юм болоо. Амьдрал хартай, цагаантай, хорвоо хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн л дөө. Гэтэл нэг доор , бүүр хэдхэн минутын зайтай харамсалтай гэхэд дэндүү харамсалтай мэдээг сонсох юм даа. Хий дэмий л хэдэн найз руугаа утасдаж , гунигт гашуун мэдээг хоолой чичрүүлэн сонсгоод уймарсан сэтгэлээ тайвшруулах гээд энэ хэдэн үгийг хэлхэж сууна даа.
Жинхэнэ “мужик” гэдэг үг Ж.Наранцацралт даргад л тохирох байсан даа
Шинэ сонин мэдээ дуулах санаатай интернэтэд орж ганц хоёр зүйл гарчиглаж байтал, “УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын ги...
|
Бичсэн:
00:19, 2007-11-14 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Америкийн баячуудын жагсаалт дахь спортынхон
Америкийн баячуудын жагсаалт дахь спортынхон
Америкийн нэр хүнд бүхий “Forbes” сэтгүүлийн газар Нэгдсэн Улсын хамгийн баян 400 хүний жагсаалтыг өнгөрөгч сарын дугаартаа нийтэлсэн билээ. Эдгээр тэрбумтнуудын тоонд төрөл бүрийн мэргэжил, салбарынхан байгаа нь мэдээж. Та бүхэнд Америкийн спортын ертөнцийн хамгийн баян эрхмүүдийг танилцуулья. Өмнөх дугаар нь 400 баяны жагсаалтад хэдэд бичигдсэнийг нь заана.
55.Микки Арисон (Цэвэр орлого нь 5,8 тэрбум доллар)
Спортын халуун ам бүлээс хамгийн дээгүүр бичигдсэн нь мэргэжлийн сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн эзэн Микки Ари...
|
Бичсэн:
00:18, 2007-11-14 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг багууд
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг багууд
Хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортын түүхэнд олон арван шилдэг багууд нэр цуугаа тод үлдээсэн байдаг. Английн нэр хүнд бүхий “World Soccer” сэтгүүлийн редакц олон зуун хөлбөмбөгийн сэтгүүлч, хөлбөмбөгчид, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн дун явуулсан санал асуулгыг үндэслэн хөлбөмбөгийн түүхэн дэх 10 шилдэг багийг нэрлэжээ.
1970 оны БРАЗИЛ
Энэ бол зүгээр нэг баг байсангүй. Тэр чигээрээ домог, мөрөөдлийн баг байв. 1970 оны дэлхийн аварга болж, Бразилчуудад “Алтан дагина”-ийг үүрд авчирч өгсөн энэ домогт багийг дэлхийн хошой аварга Марио З...
|
Бичсэн:
06:36, 2007-11-08 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Маргааш манай “хоёр Эрдэнэ” хүч үзнэ
Day 5
Маргааш манай “хоёр Эрдэнэ” хүч үзнэ
Чикаго хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр(10.27) үдээс хойш 57 кг-ийн жинд тоглож буй манай Зоригтбаатарын Энхзориг дэлхийн аваргын рингэнд хоёр дахь тоглолтоо Армены боксчин Азат Ховханнисянтай хийлээ. Эхний раундад хоёр боксчин бие биенээсээ харилцан оноо авсаар 7:8-аар Армены тамирчин нэг оноогоор илүү дуусав. Хоёрдугаар үед ч манай хүн муугүй үзсэн ч 17:21 буюу дөрвөн оноогоор хожигдож байсан. Гурав, дөрөвдүгээр үед онооны зөрүү улам холдож, цаг дуусахад 20:40-өөр Армены бок...
|
Бичсэн:
05:32, 2007-10-28 tavantsagarigusa |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|