Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Аргентин аваргаа хамгаалж, Агуэро шилдгээр тодров

Аргентин аваргаа хамгаалж, Агуэро шилдгээр тодров

 

Канадын зургаан хотноо сар шахам хугацаанд үргэлжилсэн  залуучуудын (20 хүртэлх нас) Дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч ням гаригт өндөрлөлөө. Тив тивээс шалгарсан 24 багуудаас шигшигдэн үлдсэн Австри- Чилийн баг хүрэл медалийн, Аргентин-Чехийн  багууд алтан медаль, аваргын цомын төлөө тоглов. Хагас шигшээд Аргентиний шигшээд “гомдолтойгоор” хожигдсон Чилийн залуус, нягт нямбай хамгаалалттай, биерхүү Австрийн шигшээг 1:0-ээр хожин залуучуудын дэлхийн  аваргаас анхны медалиа зүүлээ.

            Шигшээ тоглолтод шалгаран үлдс...


Бичсэн: 03:46, 2007-07-25 tavantsagarigusa
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

“Манчестер Юнайтед” Монголд буугаад явжээ

“Манчестер Юнайтед” Монголд буугаад явжээ

 

Английн төдийгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй, алдар цуутай хөлбөмбөгийн багуудын нэг “Манчестер Юнайтед” багийн хөлөглөсөн онгоц бямба гаригт (07.21) манай “Чингис хаан” олон улсын нисэх буудалд түр хугацаагаар буугаад хөөрчээ. Английн премьер лигийн аварга “МЮ” Азийн орнуудаар аялан тоглож байгаа билээ. Энэ сарын 17-нд Японы Токио хотод хийсэн тоглолтдоо 2:2-оор хайнцаад, дараа нь 7 сарын 20-нд БНСУ-ын нийслэлд  “Сөүл” багтай тоглон 4:0-оор хожсон юм. Ингээд тэд Хятад руу хөлгийн жолоо залсан бөгөөд 7 сарын 23-нд Макаод, 7 сарын 27-нд Гуанжоуд тус...


Бичсэн: 04:18, 2007-07-23 tavantsagarigusa
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бекхэм Америкт анхны тоглолтоо хийлээ

Бекхэм Америкт анхны тоглолтоо хийлээ

 

Бямба гаригийн үдэш (07.21) Кальфорны Карсон хотын “Home Depot” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Лос Анжелес Гэлэкси”-“Челси” багуудын тоглолтын 78 дахь минутад Дэвид Бекхэм шинэ багийнхаа бүрэлдэхүүнд анх удаагаа талбайд гарлаа.  Лос Анжелесийн багтай 5 жилийн 250 сая долларын гэрээ байгуулсан, Английн шигшээгийн экс ахлагч ийнхүү “Шинэ тив” дэх шинэхэн түүхээ эхэллээ. Хөлбөмбөгийн тоглолтод бараг харагддаггүй олон арван одод,  Бекхэмийн тоглолтыг харахаар хуран цугласан 27 000 үзэгчдийн дунд харагдаж байв. Тухайлбал Кальфорн мужийн амбан захирагч, “Термин...


Бичсэн: 13:22, 2007-07-22 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Мөнгө + баяр = Мөнхбаяр

Мөнгө + баяр = Мөнхбаяр

 

Испанийн Гранада хотноо өндөрлөсөн буудлага спортын Европын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын 6 алт, 5 мөнгө,4 хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Германы харьяат Доржсүрэнгийн Мөнхбаяр спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртлээ.

“Яг наадмын өдөр буюу долдугаар сарын 11-нд шигшээ тэмцээн болсон. Монгол хүн наадмын өдөр одтой хийморьтой байдаг болохоор өөртөө маш итгэлтэй буудсан. Сэтгэл үнэхээр өндөр байна” хэмээн гавьяат ...


Бичсэн: 23:08, 2007-07-17 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

“Бээжин- 2008” олимпийн тосгон

 

 

“Бээжин- 2008”  олимпийн тосгон

 

 

Аливаа олимпийн наадам , түүнд оролцож буй тамирчид , дасгалжуулагчдын гол амьдрал буцалдаг газар нь Олимпийн тосгон.

Анх 1932 оны Лос-Анжелесийн зуны олимпоос эхлэн олимпод оролцож буй тамирчид , дасгалжуулагчдыг нэг доор байрлуулах Олимпийн тосгоныг барьдаг уламжлал бий болсон аж.

 Спортын дэвжээнд өндөр амжилт гаргахад тамирчдын тухтай ,тавтай амьдрах олимпийн тосгон чухал үүрэгтэй. Олимпийн тосгон бол нэг ёсны бяцхан ертөнц. Тэнд тамирчдын амьдран суух  орон байр , дэлгүүр хоршоо , үзвэр үйлчилгээ ,эмнэлэг, цагдаа ,чөлөөт цагаа өнгөрүүлэх газа...


Бичсэн: 23:05, 2007-07-17 tavantsagarigusa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Аймгийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

Их Монгол Улс байгуулагдсаны 801, Ардын хувьсгалын 86 жилийн ойн Үндэсний баяр наадмаар аймгийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

 

Архангай:     ц.з Б.Батмөнх                      з.б Н.Адьяабат

Баян-Өлгий: а.з С.Багахүү                       з.б Б.Баатарцол

Баянхонгор:  а.з М.Отгохням                  а.н Б.Баянмөнх

Булган:         а.н А.Отгонбаатар              з.б М.Гантөгс (Ховд)

Говь-Алтай: а.н Л.Цэрэнтогтох              а.н Ч.Энхбат

Дархан-Уул: з.б Б.Одгэрэл                       з.б Б.Батдорж(Өвөрхангай)

Дорнод:          а.н Ж.Болд                          а.н О.Баярхүү

Дорн...


Бичсэн: 23:04, 2007-07-17 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Бекхэм Америкт ирлээ

Бекхэм Америкт ирлээ

 

Английн шигшээ багийн экс ахлагч Дэвид Бекхэм Америкт хөл тавилаа. 32 настай хөлбөмбөгч  маань MLS(Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг)-ийн “Лос Анжелес Гэлэкси” багтай 5 жилийн хугацаатай 250 сая долларын гэрээ байгуулсан билээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Гэлэкси”-ийн “Home Depot” цэнгэлдэх хүрээлэнд лбан ёсны “Presentation”-оо хийж, “Лос Анжелес Гэлэкси”-ийн 23 дугаартай тоглолтын хувцсаа гардан авлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд түүний эхнэр Виктория болон хүүхдүүд, хэвлэл мэдээллийн олон зуун сурвалжлагч болон таван мянган хөгжөөн дэмжигч оролцжээ.

Бекхэм шин...


Бичсэн: 23:02, 2007-07-17 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

“Шинэ тив”-ийнхэн ширэн бөмбөгөөр “амьсгалж” байна

“Шинэ тив”-ийнхэн ширэн бөмбөгөөр “амьсгалж” байна

 

Америк тивийн ногоон талбайд алаг бөмбөг эргэлдээд тун завгүй. Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын аварга шалгаруулах “Gold Cup” тэмцээнийг залгуулаад Венесуэлд “Copa America” эхэлсэн. Дараа нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадад “хөшгөө” нээлээ.

 

“Халтар царайт”-ын нутгийнхны хосгүй амжилт

 

“Copa America” буюу Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдээс хамгийн “настай “ нь билээ. 1916 оноос үүх түүх нь эхэлсэн энэхүү тэмцэээн энэ жил 42 дахь удаагаа зохиогдож байна...


Бичсэн: 10:48, 2007-07-08 tavantsagarigusa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

2014 оны Өвлийн олимп хойд хөршид болно

2014 оны Өвлийн олимп хойд хөршид болно

 

Гватемалад болсон Олон Улсын Олимпийн Хорооны 119 дүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан дэлхий нийтийн анхаарлын төвд болж өнгөрлөө. Учир нь өнөөдөр 2014 оны Өвлийн Олимпийг зохион явуулах хотын нэр тодрох  ёстой байсан юм. Энэхүү эрхийн төлөө Австрийн Зальцбург, БНСУ-ын Пьёнчан, ОХУ-ын Сочи хотууд өрсөлдсөнөөс эхний санал хураалтад Пьёнчан 38, Сочи 34, Зальцбург 25 санал авч , шийдвэрлэх санал хураалтад Пьёнчан , Сочи хотууд тунан үлдэв. Шийдвэрлэх “даваанд” Сочи өрсөлдөгчөө 51:47 харьцаагаар ялснаар ОХУ анх удаагаа Өвлийн олимпийг зохион явуулахаар б...


Бичсэн: 12:43, 2007-07-05 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Мэргэжлийн сүмогийн зүүн,барууны магнайд монгол их аваргууд босно

Мэргэжлийн сүмогийн зүүн,барууны магнайд монгол их аваргууд босно

 

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн Нацү башёд Монголын бөх Хакухо буюу Мөнхбатын Даваажаргал өвдөг шороодолгүй түрүүлж, “Эзэн хааны цом”-ыг гуравдахиа хүртэв. Эдүгээ 22 настай Хаухо ийнхүү Японы мэргэжлийн сүмогийн түүхэн дэх 69 дэх Их аварга буюу Ёкозүна цолтон боллоо. Мэргэжлийн сүмо Хавайн их аварга Мусашимаруг зодог тайлснаас хойш буюу 2003 оноос эхлэн ганцхан  их аваргатай өнөөг хүрсэн билээ. Энэхүү ганц ёкозүна нь манай Асашёрю хэмээх Долгорсүрэнгийн Дагвадорж. Их аварга АСА Хакүхо дүүгээ дээд зиндаанд дэвшин ...


Бичсэн: 12:41, 2007-07-05 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монголын олимпийн найдварууд хэн,хэн бэ?

 

 

Монголын олимпийн найдварууд хэн,хэн бэ

 

 

Манай сэтгүүл өмнөх дугаараасаа эхлэн “Бээжин -2008” Зуны олимпийн 29дүгээр наадамд Монголын тамирчид хэрхэн бэлдэж буй тухай цувралаа жүдо бөхөөр эхэлсэн билээ.Энэ удаа та бүхэнд боксчдын тухай танилцуулья.

Монголын “ширэн бээлийтнүүд” олимпийн рингэнд анх 1972 оны Мюнхений олимпоор гарсан. Тэрнээс хойш олимпийн наадмыг өнжилгүй оролцож ирлээ,манай боксчид.  1980 оны Москвагийн олимпийн наадамд Монголын боксчин Ж.Батбилэг олимп, дэлхийн аварга, Кубын алдарт боксчин А.Эррераг анх удаа нокдаунд оруулж байсныг сайн санаж байна. 1984 оны Лос-А...


Бичсэн: 12:39, 2007-07-05 tavantsagarigusa
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нугас махчин шувуу юу ?

Нугас махчин шувуу юу ?

 

        Хоккейн ертөнцийн хамгийн хүчирхэг лиг болох Үндэсний Хокейн лигийн (National Hockey League) 2006-2007 оны тоглолтын улирал “хөшгөө” татаж Стэнлийн цомын шинэ эзэн тодорлоо. Плей-оффын тоглолтод учраа бүрээ өвдөг шороодуулсаар шигшээ тоглолтод хүрсэн “Өрнө” бүсийн аварга “Анахайм дакс”, “Дорно” бүсийн аварга “Оттава Сенаторз” багууд Стэнлийн цомын төлөө тоглов. Хоёр бүсийн төдийгүй хоёр улсын  (  АНУ – Канад ) өрсөлдөөн мөсөн талбайд өрнөж, “Анахаймын нугаснууд” энэ цувралд 4:1 – ээр хожин Стэнлийн цомыг түүхэндээ анх удаа хүртэв .

 

Амеркийн хоккейн шинэ...


Бичсэн: 12:36, 2007-07-05 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хэн, хэдээр, хаана?

Хэн, хэдээр, хаана?

 

“Хөгшин” Европын ногоон талбай  түр амсхийж, хөлбөмбөгчид маань амралтаа эдлэж буй билээ. Харин багийн менежер, эзэд ёстой л орондоо орох завгүй , хөлбөмбөгийн “хүн зах” дээр ажиллаж, хэнийг авах, хэнийг зарахаа шийдэн, наймаа панз ид үсэргэж байна. “Буурал” тивийн хөлбөмбөгийн захын шинэ сониноос дуулсан сонссоноо өгүүлсү.

 

ИСПАНИ:Испанийн алдарт “Барселона” энэ зуны хамгийн томоохон наймааны нэгийг хийлээ. “Арсенал”-д 8 жил үнэнч зүтгэсэн , Францын шигшээгийн довтлогч Тьерри Анритай “Барса” дөрвөн жилийн хугацаатай, 24 сая фунтын гэрээг үзэглэв. Харин Жюлигээ “Ньюк...


Бичсэн: 13:15, 2007-06-27 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Америкийн хөлбөмбөгчид “Алтан цом”-ыг дөрөвдэхээ хүртлээ

Америкийн хөлбөмбөгчид “Алтан цом”-ыг дөрөвдэхээ  хүртлээ

 

            Хоёр жил тутам зохиогддог Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах  “GOLD CUP-2007” тэмцээн өнгөрөгч ням гаригт өндөрлөлөө. КОНКАКАФ буюу Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны шилдэг 12 баг гурван хэсэгт хуваагдан тоглож, “А” хэсгээс Канад, Коста Рика, Гваделупе, “В” хэсгээс АНУ, Гватемала, “С” хэсгээс Гондурас, Мексик, Панамын багууд шөвгийн наймд шалгарлаа. Хэсгийн бараг бүх тоглолт тун сонирхолтой, тэнцүү өрсөлдөөнтэй болсон. Ур чадвар ойролцоо...


Бичсэн: 11:44, 2007-06-27 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

О.Балжинням Дэлхийн аварга боллоо

О.Балжинням  Дэлхийн аварга боллоо

 

Бразилийн Сан Паулу хотноо болж буй ахмад жүдочдын 9 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай жүдочид гараагаа бахдам сайхан эхэллээ. 45 орны 820 тамирчин оролцож буй уг тэмцээний +100 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Одвогийн Балжинням эхний тойрогт гоц мөргөж, дараа нь дэвжээний эзэн Бразилийн бөх Паулу Де Миллог даралтаар цэвэр, Италийн Жузеппе Макриг хөмрөх мэхээр цэвэр ялаад алтан медалийн төлөө Украйны андрей Костенкотой хүч үзжээ. 2 метр гаруй өндөртэй украйн эр, манай Балжиа хоёр үндсэн болон нэмэлт цагт  хэн хэн...


Бичсэн: 11:47, 2007-06-23 tavantsagarigusa
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

"Сан Антонио спэрз" NBA-ийн нэгэн эринийг эзэгнэж чадах уу?

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2006-2007 оны улирлын плей-оффын шувтаргын тоглолт эхэлж, аваргын алтан цом, алмаазан шигтгээтэй бөгж, хамгийн гол нь алдар хүндийн төлөө "Сан Антонио спэрз"-"Кливлэнд кавальерс" багууд өрсөлдөж байна. Энэ жилийн плей-офф шуугиан, дуулианаар дүүрэн болж байгаа. Улирлын тэргүүн баг, лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн Дирк Новицкийн "Даллас",өнгөрсөн жилийн аварга , од Шакийн "Майами" зэрэг юм дуулгана гэж байсан багууд эхний даваанд л "цолгүй бөхчүүдэд" өвдөг шороодон , хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалж, сэтгэлийг гонсойлгосон бол тэднийг өчиггүй...

Бичсэн: 09:00, 2007-06-14 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

“GOLD CUP – 2007” эхэллээ

                               “GOLD  CUP – 2007” эхэллээ

Хоёр жил тутам болдог Төв болон Хойд Америк Карибын тэнгисийн орнуудын хөл бөмбөгийн аварга шалгууруулах  “GOLD  CUP – 2007” тэмцээн эхэллээ . Америкийн Майами, Лос Анжелес, Бостон, Хьюстон, НьюЙорк, Чикаго хотуудад болж буй энэ тэмцээнд Конкакафын гишүүн 35 орноос шалгарсан 12 орны шигшээ баг оролцож байна . “А” хэсэгт Канад, Коста – Рика,  Гайти,   Гваделопе,  “В” хэсэгт АНУ, Сальвадор,  Гватемала, Тринидад ба Тобаго,  “С”  хэсэгт Мексик, Панама, Гондурас,  Куба  улсын шигшээ багууд тойргоор тоглох юм .  Хэсэг тус бүрээс хоёр баг, мө...


Бичсэн: 10:07, 2007-06-11 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Азийн аварга Монгол боксчдын тоо гурваар нэмэгдэв

 

 

 Азийн аварга Монгол боксчдын тоо гурваар нэмэгдэв

 

Манай эх орны нийслэл Улаанбаатар хотноо анх удаагаа зохиогдсон сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн өндөрлөлөө.

 Шар тивийн 20 орны 150 шахам “ширэн бээлийтнүүд” өрсөлдсөн уг тэмцээн манай боксчид тун амжилттай оролцож, гурван алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

 

 

48 кг-ийн жинд  ОУХМ Пүрэвдоржийн  СЭРДАМБА   Малайз, БНСУ-ын боксчдыг оноогоор ялан медалийн болзол хангаад, мөнгөн медалийн төлөө Узбекистаны  Назаровыг хожин финалд шалгарсан. Ингээд алтан медалийн төлөө  Хятадын тамирчин, дэлхийн...


Бичсэн: 10:03, 2007-06-11 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Монголын таван боксчин тивийн аваргын төлөө тулалдана

Монголын таван боксчин тивийн аваргын төлөө тулалдана

 

Улаанбаатарт болж буй сонирхогчдын боксын Ази тивийн авара шалгаруулах  24 дэх удаагийн тэмцээн маргааш өндөрлөнө. Шар тивийн 20 орны 150 шахам “ширэн бээлийтнүүд” өрсөлдсөн уг тэмцээний алтан медалийн төлөө тоглох тамирчдын нэр өнөөдөр тодорлоо.Алтан медалийн төлөөх  тулаан Монгол, Казахстаны тав, Узбекистан, БНХАУ-ын дөрөв, Иран, БНАСАУ, Энэтхэг, Сирийн тус бүр нэг боксчин шалгаран үлджээ.

 

48 кг-ийн жинд  П. Сэрдамба хагасшигшээд Узбекистаны О. Назаровыг 14:10 оноогоор ялж алтан медалийн төлөө тулалдах боллоо. Одоо тэрбээр аваргын...


Бичсэн: 21:12, 2007-06-09 tavantsagarigusa
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хуртай нартай хоёр хоног буюу хил хязгааргүй хөлбөмбөг

Хуртай нартай хоёр хоног буюу хил хязгааргүй хөлбөмбөг

 

Америкт амьдарч буй монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-27 ны өдрүүдэд Иллиной мужийн Чикаго хотын Витлок паркт зохиогдлоо.

                 

Уламжлал ба шинэчлэл

 

Америкийн монголчуудын дунд спортын олон төрлөөр уралдаан тэмцээн явагддаг. Гэхдээ зохион байгуулалт,цар хүрээ,нэр хүндээрээ хөлбөмбөгийн тэмцээн арай л өөр. Ноднин жил уг тэмцээнийг анх “өлгийдөн” авсан Денверийнхэн бусад хотоос ирж буй баг тамирчдаа угтаж авах ,үдэн гаргахад унаагаар үнэгүй үйлчилж ,тэмцээний үеэр халуун хоол ,уух ...


Бичсэн: 21:50, 2007-06-04 tavantsagarigusa
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington