Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Чингис хаан кино

хэдэн жилийн өмнө ч билээ нэг таньдаг монгол залуу маань тонгол сурвалжлагч хэрэгтэй боллоо гээд ирж уулзаж байсан юм. тэгээд Чингис хааны кино хийх ажлын хэсгийн хүн гээд Намба саныг танилцуулж байсан юм. Намба сан уулзах гэсэн гол юмаа Монгол дахь ажлын хэсгийхнийхээ ажлыг шалгуулмаар байна гэж хэлж байж билээ. Учир нь монгол дахь улсуудын хэлж байгаа үнэ нэг л биш байна гэнэ. Монгол дахь ажлын хэсгийн хийсэн юмнуудын жагсаалтыг үзсэн чинь надад ч өндөр үнэтэй санагдаж байлаа. Одоо мартсан ч гэсэн лав Чингис хааны титэм 10000 ногоон ч билүү, цэрэг гутал нэг нь 90 ногооноор 100 ширхэг ч билүү...

Бичсэн: 12:55, 2007-08-25
Холбоос

Нанба Тазүко- Шүүхэд ялаад бид өөрсдөө Чингис хаан кино хийнэ

Их Монгол гүрэн байгуулагдсаны 800 жилийн ой хэмээн дээд доодгүй хөл толгойгоо алдан , хөлхөж явсаар нэгэн жилийг ардаа хийцгээв Монголчууд бид. Дэлхийн алдартай одууд гэхээсээ 40-50 настангуудын залуу насны дурсамжууд гэмээр гадаад хамтлагууд урин авчирж, үзэж сонирхоцгоон баярлацгаалаа. Энэ ойн жилийн гол цөм нь олон жил монгол түмний хүсэн хүлээж байсан Чингис хаан кино болох ёстой байсан. Япон Монголын хамтарсан Чингис хаан киноны талаар анх сонссон маань 2003 он. Ярилцлагын маань гол баатар Нанба Тазүко сан киноныхоо бэлтгэл ажлын талаар ярилцмаар байна гэснээр уулзаж байсан юм. Нанба сан...

Бичсэн: 16:04, 2007-05-03
Холбоос

ЗААНЫГ ТЭМТЭРСЭН СОХОР ХҮМҮҮСИЙН ҮЛГЭР

 
2007 оны 04 сарын 20

Монгол хэлнээ "цадигаа алдсан", "цадиггүй" гэсэн хэллэг бий. Ах захаа хүндэлдэггүй, хүмүүжилгүй хүүхэд, залуусыг тийн нэрлэж заншжээ. Цадиг гэж тэгвэл "хүмүүжил" гэсэн утгатай үг байж таарах нь уу? Үгийн утга түүхийн явцад ихэд өөрчлөгдөж болдгийн нэг жишээ нь энэхүү "цадиг" хэмээх үг мөн. Цадиг нь Монгол хэлнээ самгардиас орсон үг бөгөөд Буддын утга зохиолын "жаатака" хэмээх өвөрмөц нэгэн төрөл юм.

Цадигт голчлон Бурх...


Бичсэн: 11:58, 2007-04-29
Холбоос

Японууд эх оронч уу?

Судалгаанаас харсан Япон орон-2

Гадаадаас ажилчин авах шаардлагатай юу?

2000 оны 11 сард засгийн газраас 3000 хүний дунд гадаад ажилчины талаар судалгаа явуулжээ. Эхлээд гадаад хүнтэй ямар нэг байдлаар харьцдаг уу гэсэн асуултад 9,7% нь өдөр тутам харьцдаг болон мэндчилгээ хийх зэргээр ямар нэг харилцаатай гэж хариулсан байна. Энэ нь 10 жилийн өмнөхөөс 6,8% өссөн хэрэг ч бас л бага тоо юм. За тэгвэл тэд гадаад ажилчид оруулж ирэх тал дээр ямар байр суурь баримталж байна вэ гэдгийг сонирхоод үзье.

Одоо Япон орон тусгай нарийн мэргэжлийн ажилчин болон онцгой авьяас чадалтай мэргэжилтэнд ажилл...


Бичсэн: 13:39, 2007-02-03
Холбоос

Судалгаанаас харсан Япон орон

Судалгаанаас харсан Япон орон

Даяарчлал хөгжсөн өнөө үед дэлхий дахинд Японыг хэр зэрэг сайн мэдэх билээ? Аль эртний самурай, сакура ,сакэ, гэйша хэвээр үү? Эсвэл Сони, Хитачи, Тоёота юу? Ингэж төсөөлөхөд буруу юм байхгүй ч эцсийн эцэст цэрэг зэвсгийн хүч чадал, эдийн засаг болон сонин хэвлэлд гардаг зүйлээр нэгэн орныг бодож ойлгох нь юу л бол гэж боддог юм. Мэдээж хэрэг амьдарж үзээгүй орны ард түмнийг ойлгож танихын тулд их мэдээлэл хэрэгтэй болно. Тэр тусмаа тухайн орны жирийн ард түмний аж амьдрал ,бодол санаа гээд л. Харь гаригаас ирээгүй л хойно монголчууд бидэнтэй адилхан ууж идэж, ин...


Бичсэн: 19:59, 2007-01-22
Холбоос

Жапан яагаад? Яагаад?

Яагаад Япон ийм жижиг орон мөртлөө хүн ам олонтой юм бэ?

Үнэхээр Япон арлын жижиг орон гэхэд хүн амын нягтаршил өндөр. Хүн ам их нь саяхнаас эхэлсэн хэрэг биш. эрт урьд цагт ч олон байсан гэнэ. Яагаад гэвээ гэвэл ердөө л япон хүн эрүүл болохоор тэр. Япон хүний гарал үүслийн талаар яг тодорхой дүгнэлт байдаггүй. Янз бүрийн орны ,олон янзын ястан үндэстний цус холилдсон болохоор ийм эрүүл чийрэг байгаа гэнэ. Мөн цаг агаар ихээхэн нөлөөтэй аж. Нарийхан урт сунаж тогтсон энэ арал хойд хэсэгтээ цас орж хүйтэн бол өмнөд хэс...


Бичсэн: 12:47, 2007-01-13
Холбоос

Жайка ажилтан гүн эмгэнэл

Монголд ажиллаж байсан Жайкагийн ажилтан балмад этгээдийн гарт амь насаа алдсанаас хойш найз нөхөд болон танил олон японуудаасаа яагаад гэсэн асуулт сонслоо. Мэдээж ойр дотно харилцаагүй бол япон хүн хамаагүй тэр сэдвийг хөндөхгүй ч нилээд олон япон хүн ихэнх нь мэйлээр зарим нь тааралдахдаа асуулаа. Монголд ч бас муу хүн байдаг юм байна шүү гээд л хүрээд ирж байгаа хүн ч байв. Аль ч улс оронд сайн муу хүн байх нь мэдээж ч энэ явдал Монгол орны талаар өөдрөгөөр бодож, яавал тус болчихвий гэж бодож явсан олон хүнд цохилт болсон байх. Гэр бүлийхэн , ажлыхан, найз нөхөддөө яагаад чи цаг зав л гар...


Бичсэн: 19:53, 2006-11-07
Холбоос

хачирхалтай Япон орон

Саяхан Канадын сэтгүүлч Benjamin Fulford ын бичсэн Япон орон аргентин танго бүжиглэх өдөр гэдэг ном уншлаа. Японы эдийн засагт хувьсгал өөрчлөлт хийх хэрэгтэй талаар бичсэн байна. Олон жил Японд амьдарсан энэ сэтгүүлчийн номд хачирхалтай Япон орон гэсэн нэг бүлэг байна. Зарим хэсгийг нь орчуулав.

Изакая зоогийн газарт япон хэл сурлаа.

Яагаад Японд ирээ вэ? Яаж япон хэл сураа вэ? Японд байгаа гадаад хүмүүсийн хамгийн их сонсдог асуулт энэ гэж хэлж болно. Би ч гэсэн хэдэн удаа сонссоноо мэддэггүй юм. Хариулахад их хэцү...


Бичсэн: 20:25, 2006-08-12
Холбоос

Хөл бөмбөг үзэж байгаад нэг юм ажигласан нь Японд байгаа монголчууд ихэнх нь Солонгост дургүй юм. амьдарж байгаа газрыхаа нөлөөнд орсон юм байдаг байх даа. Түүнээс биш энэ 2 орны хоорондох түүх, дайн байлдаан, дайсагнал бидэнд ямар хамаа байхавдээ. тэгээд ч тэр талаар нь сайн ч мэдэхгүй. тэгэхээр Солонгос Хятадад байгаа монголчууд бас Японыг үзэн яддаг байхдаа?

...

Бичсэн: 09:58, 2006-06-24
Холбоос

Япон Корэа хасагдав

Ёо ёо Японууд будаа болж гэртээ харих боллоо. Одоо бодоод байхад Японд хэт их итгэл найдвар хүлээлгэх хэрэг ер байхгүй байсан байна. Олимпод явж байгаа монгол тамирчидад хандаж байгаа юм шиг л медаль худлаа даа гээд үзэж байвал стрэсэнд орохгүй байхгүй юу. Бразилтай хийсэн тоглолт үзлээ. Багаасаа бразилийг шүтдэг байсныг хэлэх үү, муу ч сайн ч Японд байгаа болохоор бас цаашаа гарчих ч юм билүү гэж бодоод л алийг нь ч дэмжихэд хэцүү байлаа. Тэгээд харсан чинь хаалгач Наката 2 оос өөр хичээж зүтгэж, алалцаж байгаа амьтан алгаа. Бүгд хийморигүй үргэлж алдаа гаргаад байхаар нь Бразилаа дэмжиж эхэл...


Бичсэн: 09:37, 2006-06-24
Холбоос

Хөөрхий муу Японууд маань ялагдлаа. Зүгээр тоглоод ялагдсан бол ч бас яахав. Балиашгуудаа стрэсдүүлж алахын үлгэр жишээг яруу тодоор үзүүллээ. 1-0 ялж явж байгаад сүүлийн 8 минутад 3 гоол алдаад хожигддог байнашд. Бүгд ядраад үхэх гээд гүйж ч чадахаа болиж байна. Ган ц наката л гүйгээд л байх юм. Наката аргагүй өөр юмаа. Японуудын оруулсан бөмбөг ч бас л дүрэм зөрчсөн юм байлаа. хэдхэн минут тэвчсэн бол үндэсний баатар болох байсан даа уг нь. Хамгийн том алдааг буюу хэний буруугаас ялагдаваа гэвэл дасгалжуулагч ЗИКО. сэлгээ хийлгүй их удах юм. Зоригтой шийдвэр гаргах чадваргүй хүн болтой. Энэ ...


Бичсэн: 20:50, 2006-06-14
Холбоос

4 жил хүлээсэн дэлхийн аварга эхэллээ. Бүх тоглолтыг нь үзмээр байдаг яах вэ? Ер нь тэгэж болох юм болуу. NHK тв дижитал суваг энээ тэрүүгээ нийлүүлээд бүх 64 тоглолтыг шууд дамжуулна гэнэ. За тэгвэл ТВ гийн өмнө л суугаад байвал бүх тоглолтыг үзэж чадахнуу гэвэл бас тийм биш юм. Ажил сургууль энэ тэр гээд хувийн амьдрал бас байна. тэгээд ч бүтэн сар унтахгүй бол үхээд өгөх нь ойлгомжтой. Тиймээс бүх тоглолтыг шууд дамжуулгаар үзэхээ болихоос өөр аргагүй. 6 сарын 10 наас 7 сарын 10 хүртэл бараг бүх өдөр 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл 3 тоглолт гарж байна. Үүрийн 4 цагаас гарах тоглотыг видеог...


Бичсэн: 19:25, 2006-06-11
Холбоос

Дэлхийн аваргын маргаан будлиан

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах санааг анх тэр үеийн Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жюль Риме гаргажээ. 1926 оны 5 сард болсон ФИФА гийн хурал дээр Риме хөл бөмбөгийн хамгийн том тэмцээн олимп байж таарахгүй хэмээн мэдэгдсэнийг гүйцэтгэх зөвлөл хүлээж аван 4 жилд нэг удаа явуулж байхаар шийджээ. Гэвч хамгийн анхны тэмцээнээсээ эхлээд л ДАШТ хэрүүл маргаантай явагдаж эхэлсэн юм. Ингээд ДАШТ дээр болсон хамгийн том будлиануудаас танилцуулья.

Уругвай-1930

Зохион байгуулал...


Бичсэн: 19:17, 2006-06-11
Холбоос

Хүндэлж биширдэг хүн тань хэн бэ?

Асашёрю- мэдээж хэрэг эзэн богд чингэс хаан. Өөр хүн гэх юм бол аль ч салбарт топ болсон хүмүүсийг хүндэлж явдаг. Эдийг засаг гэх юм бол билл гэйтс, гольфоос Вудс, бейсбол Оо, сумогоос бол Тайхо.

Асасэкирю- Зөндөө бий. Монголд байхдаа домогт Карелинг шүтдэг байлаа. Самбо жүдогийн тэмцээнд Карелингийн мэхийг дууриаж хийгээд л. Сумогоос гэвэл ёкозүна Чиёнофүжи.

Ама- саяхан нас барсан фүтагояма ояката. Үнэхээр сайхан барилддаг бөх байсан. Жижиг биетэй ч дайчин.

Аминишики- Шварцэннэггэр. Бага байхдаа Командо гээд кино...


Бичсэн: 12:23, 2006-05-20
Холбоос

Акэбоно дахиж битгий рингэн дээр гараарай

Хөөрхий муу Акэбоно. К-1  тэмцээн болсоны дараа ийм яриаг Японы өнцөг булан бүрт сонсож болно. Хичээл сургуулийн танхим, автобус галт тэрэг, дэлгүүр хоршоо гээд л хаана ч очсон Тэр муу Акэбоног өрөвдмөөр гэж. Унаж байгааг нь. гээд л инээнэ. Тийм ээ. Японд байгаа монголчууд сайн мэдэж байгаа байх. Акэбоногийн сэдэв гарж ирэнгүүт ярьж байгаа хүн маань эхлээд инээнэ. тэгээл Акэбоногийн талаар ярьж эхлэнэ дээ. - Турахгүй бол ч амжилт олохгүй. - муусайн юмнууд зугтаад баригдахгүй юм гэж байснаа зугталгүй дайраад эхлэхээр ганц цохиулаад л нам шүү. хамгийн сонирхолтой нь тулааны урлаг сонирхдоггүй хү...


Бичсэн: 18:05, 2006-05-12
Холбоос

Кёкүшюзан- Хакүхо их аварга болно

Зүгээр суухаар зүлгэж сууя гээд юм орчуулав.

Мэргэжлийн сумогийн шинэ арслан Хакүхо. Одоо Японы бараг бүх сонин, ТВ гээс түүнийг харж болно. Хакүхог сумогийн ертөнцөд хөтлөн оруулж өгсөн хүн бол гавьяат тамирчин Кёкүшюзан. Японы Озүмо сэтгүүл 5 сарын тэмцээний өмнөхөн Хакүхо Кёкүшюзан нартай ярилцлага хийснийг орчуулан хүргэе.

-          Озэки болсонд баяр хүргэе. Арслаан гэж дуудуулах ямар байна даа?

Хакүхо – Дасаагүй болохоор жоохон эвгүй ч баяртай байлгүй яахав.

Кёкүшюзан – Дасаж болохгүй шүү.

-          Юу гэ...


Бичсэн: 21:09, 2006-05-10
Холбоос

Тэнэг зэрлэг Түгшүүртэй бага нас минь

Зарим хvн “цаг сайхан байхад…” гэж ярих дуртай. Гэмт хэрэг өнөөгийнхөөс хавьгvй бага, vнэ ханш одоогийнх шиг унтаад босоход өсчихгvй, арав хорин жил хэв хэвээр (ямар сайндаа төгрөг хорийн талх, хорин дөрвийн чихэр гэж нэрлэх вэ дээ), улс төрийн толгой эргvvлсэн элдэв хэрvvл маргаан байхгvй байсан зэргийг санагалзан тэгдэг бололтой. Гэтэл зарим нь “цаг хэцvv байхад...” хэмээнэ. Танхайн хэрэг бага ч, элдэв юм яривал дээлээ нөмөрчих гээд байдаг, vнэ ханш нь өсөхгvй ч бараа нь олдож өгөхгvй (ээждээ сvv авч өгөх гэж vvрийн 5 цагаас босоод гарахад бараг км урт дарааллын хамгийн ард зогсдог сон), улс...


Бичсэн: 18:05, 2006-05-08
Холбоос

2000 онд бичиж байж билээ.

Наран ургах зvгийн Япон орон. Сvvлийн vед манай оронтой эдийн засаг, соёл урлаг гээд л бvх салбарт харилцаа холбоо зузаарч буй энэ орны талаар бид юу мэдэх билээ? Япончууд л гэхээр бvгд сумо vзээд, сакэгаа уугаад, сакура цэцэглэхийг хараад, караокэ дуулаад явж байдаг гэж vv? Эсвэл бага байхад маань эрдэмтэн багш нарын заасан шиг vйлдвэрийн утаанд бохирдсон хотын гудмаар хорт утааны баг зvvсэн улсууд бахардан харайгаад, том vйлдвэр заводуудад нь робот ажиллаад хvн зөвхөн товчлуур дараад л сууж байдаг тийм газар уу?

Ямар ч л гэсэн манайхан энэ орныг сvvлийн vед ихэд сонирхож, Японд ажиллаж, сурж...


Бичсэн: 16:40, 2006-05-08
Холбоос

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington