Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Японууд эх оронч уу?

Судалгаанаас харсан Япон орон-2

Гадаадаас ажилчин авах шаардлагатай юу?

2000 оны 11 сард засгийн газраас 3000 хүний дунд гадаад ажилчины талаар судалгаа явуулжээ. Эхлээд гадаад хүнтэй ямар нэг байдлаар харьцдаг уу гэсэн асуултад 9,7% нь өдөр тутам харьцдаг болон мэндчилгээ хийх зэргээр ямар нэг харилцаатай гэж хариулсан байна. Энэ нь 10 жилийн өмнөхөөс 6,8% өссөн хэрэг ч бас л бага тоо юм. За тэгвэл тэд гадаад ажилчид оруулж ирэх тал дээр ямар байр суурь баримталж байна вэ гэдгийг сонирхоод үзье.

Одоо Япон орон тусгай нарийн мэргэжлийн ажилчин болон онцгой авьяас чадалтай мэргэжилтэнд ажиллах зөвшөөрөл өгдөг ч жирийн ажилчин ажиллуулахыг зөвшөөрдөггүй. 2000 оны байдлаар Японд зөвшөөрөлтэй 420 мянган гадаад мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд хууль бусаар 250 мянган хүн байгаагийн ихэнх нь жирийн хар бор ажил хийж байгаа гэж үзэж байна. Жуулчины визээр ирээд зугтан хууль бусаар ажиллаж байгаа гадаад иргэдийн талаар ямар бодолтой байна вэ гэсэн асуултад 49% нь болохгүй зүйл гэж хариулсан байна. 10 жилийн өмнөх адилхан судалгаагаар болохгүй гэж хариулсан хүн 32%, муу явдал ч зогсоох арга алга гэсэн хүн 55% байсантай харьцуулах юм бол гадаад ажилчинд хандах хандлага ширүүсж байгаа нь ойлгомжтой. Ажилгүйдэл нэмэгдэж байгаа болохоор хямд цалинтай гадаадуудад ажлын байраа алдах сонирхолгүй байгаа нь мэдээж. Нарийн мэргэжилийн ажилчдын хувьд харин засгийн газраас баримталж байгаа бодлого огт өөр. 2001 оноос IT – гийн салбарт өндөр мэдлэгтэй энэтхэгийн мэргэжилтнүүдэд виза олгоход хөнгөлөлт үзүүлж, визний хугацаа сунгахад ч хялбар болгосон. Сүүлийн үед Японы их дээд сургууль төгссөн Монголын залуус ч IT ертөнцөд ихээхэн нэр хүндтэй болж, Японы олон том IT компани монгол мэргэжилтэн авах болсон.

Японы засгийн газрын гадаад ажилчны талаар баримталж байгаа бодлогыг дэмжиж байна гэсэн хариулт 21% байсан байна. Мөн тодорхой болзол, хугацаа тавиад жирийн ажилчин оруулж ирэхэд ч буруу юм алга гэсэн хүн 51% .

Жирийн ажилчин оруулж ирэхийг дэмжиж байна уу гэсэн асуултад 48% үгүй гэсэн бол 43% дэмжиж байгаа аж. Дэмжихгүй байгаа хүмүүсийн ихэнх нь япон хэл, ёс заншил мэдэхгүй гадаад хэрэггүй гэж үзсэн бол 20% нь ажлын байраа алдах тул гэж хариулсан байна. Дэмжиж байгаа хүмүүс улс орны хүн ам хөгширж, хүүхэд залуусын тоо буурж байгаа болохоор хэрэгтэй гэж үзжээ.

Та эх оронч уу?

Шинэ ерөнхий сайд Абэ засгийн газрыхаа зорилтыг Үзэсгэлэнт Япон орон хэмээн тодорхойлсоноос хойш Японы хэвлэл мэдээллээр эх орон, манай Япон гэсэн үг их гардаг болоод байгаа билээ. Асахи сонины газраас эх оронч үзлийн талаар судалгаа явуулсан байна. Энэ асуулгыг 2006 оны 12 сарын 2-3 нд явуулсан бөгөөд сонгох эрхтэй 3000 хүн оролцжээ. Японд төрсөндөө баярладаг уу гэсэн эхний асуултад баярладаг гэж 90% хариулсан бол 3% нь үгүй гэж хариулсан байна. Энэ хариултаас үзэхэд Японы хүн амын ихэнх нь эх орондоо хайртай юм гэсэн дүгнэлт гарж байна. Та эх оронч үзэлтэй юу гэсэн асуултад маш их гэж 20%, их бага хэмжээгээр бий гэж 58% , нийт 78% нь эх оронч үзэлтэй аж. Тэгвэл 17% нь бараг байхгүй, 3% нь огт байхгүй гэж хариулжээ. Маш их гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь эрчүүд байна. Насны хувьд авж үзвэл 20-30 насны залуусын 10 хувь нь л эх оронч гэж хариулсан бол 60-70 насныхны 40% нь маш их гэж хариулжээ. Жирийн үед эх оронч үзлийн тухай боддог уу гэсэн асуултад үгүй гэсэн хүн 55%. Үүнээс бараг байхгүй 42%, ер байхгүй 13% болж байна. Боддог хүмүүсийн 10% нь үргэлж боддог, 34% нь заримдаа гэж хариулжээ. Эх оронч байх ёстой юу гэсэн асуултад 63% мэдээж, 27% нь албагүй гэсэн хариулт өгжээ. Сургуульд эх оронч үзлийн талаар заах хэрэгтэй юу гэж асуухад 50% хэрэгтэй гэсэн бол 41% хэрэггүй гэсэн байна. Дэлхийн 2-р дайны үед Азийн орнуудыг эзлэн түрэмгийлсэн явдалдаа уучлал гуйх уу гэсэн асуултад мэдээж хэрэг гэж 32%, тодорхой хэмжээгээр гэж 53% , нийт 85% нь уучлал гуйх ёстой гэж үзсэн бол уучлал гуйх хэрэггүй гэж 11%, ямар ч хэрэг байхгүй гэж 2% хариулжээ. Хэрэв гадны арми довтловол та яах вэ гэж асуун, тулалдана, зугтана, бууж өгнө гэсэн гурван хариултаас аль нэгнийг сонгохыг хүсэхэд 33% эх орноо хамгаалан тулалдана, 32% зугтаана, 22% бууж өгнө гэжээ. 3 хүний нэг нь л тулалдана гэхээр хүн амын ихэнх нь эх орноо хамгаалахгүй болтой. 1981 онд энэ асуултад тулалдана 29%, зугтана 21%, бууж өгөх 22% байсантай харьцуулаад үзвэл тулалдах хүний тоо бараг нэмэгдээгүй байхад зугтах хүн олширсон байх аж. Эрчүүдийн 52% нь тулалдах бол эмэгтэйчүүдийн 17% л эх орноо хамгаалах нь. Насны хувьд 40 өөс дээш насныхан тулалдах бол 20-30 насны залуус ихэнх нь бууж өгөх эсвэл зугтаах гэж хариулсан байна.

 

 

 


Бичсэн: 13:39, 2007-02-03
Сэтгэгдэл бичихt

Miigaa

Сонирхолтой л юм. Гэхдээ Японууд биш Япончууд байлгуй дээ.

Бичсэн: Зочин (зочин) 06:05, 2008-10-04

Холбоос

thanks

unshuushtai medee hurgedgt  bayarlalaa.

Бичсэн: beck 17:09, 2007-02-28

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington



:-)
 
xaax